CRI Монгол радио

Пхукет арал олон улсын нислэгээ сэргээв

Нийтэлсэн

Тайландын засгийн газар гадаадын жуулчдыг хүлээн авч, аялал жуулчлалыг аль болох богино хугацаанд сэргээх төлөвлөгөөгөө саяхан эхлүүлжээ. Цар тахал дэгдэхээс өмнө гадаадын жуулчдыг хамгийн олон хүлээн авч, жуулчлалын орлого хамгийн их олдог байсан Пхукет олон улсын нислэгээ сэргээж, үүдээ нээн зочдоо угтах анхны аялал жуулчлалын бүс болж, 4-р сарын 3-нд эхний бүлэг хилийн чанадын жуулчнаа хүлээн авчээ. Энэхүү бүлэг жуулчин нь Германы Франкфурт хотоос Пхукет чиглэл руу Тайдандын олон улсын агаарын тээврийн компанийн тусгай онгоцоор явсан бөгөөд Пхукетээр дамжин Тайландад нэвтэрсний дараа вакцин хийлгэсэн гэрчилгээ, коронавирусын сөрөг тестийн гэрчилгээтэй хүмүүс 7 хоногийн турш орон нутгийн зочид буудалд хорио цээрийн дэглэм барих шаардлагатай бөгөөд вакцинд хамрагдаагүй хүмүүсийг 10 хоногийн хугацаанд хорионд байлгах юм байна. Энэ нь халдварт өвчний улмаас олон улсын нисэх онгоцнуудыг зогссоноос хойш жил гаруйн хугацаанд Пхукет руу хийсэн олон улсын анхны нислэг бөгөөд дараагийн нислэгийг энэ сарын 7-ны өдөр нээхээр болжээ.

Дээр дурдсан хуваарийн дагуу, 7-р сарын 1-нээс КОВИД-19 тахлын эсрэг вакцины гэрчилгээтэй Пхукет орж жуулчлах гадаадын жуулчдыг хорио цээрийн ажиглалтаас чөлөөлөх боловч уг арлын хүн амын 70 гаруй хувь нь заавал КОВИД-19 тахлын эсрэг вакцины хоёр тунг хийлгэж, сүргийн дархлаа үүссэн байх хэрэгтэй. Энэхүү зорилгоо аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхийн тулд Пхукет арлын захиргаа бүх иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Одоогийн байдлаар Тайландын засгийн газар Пхукет арлын захиргаанд 100 мянга орчим тун вакцин тарааж, өдөр бүр 3000-4000 хүнд вакцин хийлгэж байна. \Ренчинсоо\

Exit mobile version