CRI Монгол радио
Хятадын Юньнань мужид халдварын 15 тохиолдол бүртгэгдэв
Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Юньнань мужийн эрүүл мэндийн хороо 4-р сарын 5-нд мэдэгдэхдээ, 4-р сарын 4-ны 00:00-24:00 цагийн байдлаар, Юньнань мужид халдварын 15 тохиолдол шинээр нэмэгдэж, шинж тэмдэггүй халдварын 5 тохиолдол шинээр нэмэгдэв гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, шинээр нэмэгдсэн халдвараар оношлогдсон тохиолдол болон шинж тэмдэггүй тохиолдлыг Рүй Ли хотод ойрын хавьталтай гэж үзсэн хүмүүст ноклейн хүчлийн шинжилгээ хийсний дараа илрүүлж, тэднийг тусгай зорилтод эмчилгээний байгууллагад хүргүүлэв.
4-р сарын 4-ны 24:00 байдлаар, Юньнань мужид халдвараар оношлогдсон 51 тохиолдол, шинж тэмдэггүй 56 тохиолдол бүртгэгдэж, бүгд тусгаарлагдан эмчлүүлж байна.
Н.Пүрэвжав