CRI Монгол радио

АНУ-ын Нью-Йоркт Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах, үзэн ядахын эсрэг томоохон жагсаал боллоо

Нийтэлсэн

Синьхуа Агентлагийн мэдээ, Арван мянган жагсагчид 4-ний өдөр Нью-Йорк хотод томоохон хэмжээний жагсаал зохион байгуулж, засгийн газраас арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, Азиудын эсрэг гэмт хэрэг үйлдэхгүй байх арга хэмжээ авахыг шаардаж, Азиуд өөрсдийн эрхээ хамгаалахын төлөө нэгдэхийг уриалав.

Азийн Эрхийг Хамгаалах Холбооны ерөнхий зохион байгуулагч Чэнь Шаньжуан жагсаал дээр хэлэхдээ, Азиуд сүүлийн 100 жилийн хугацаанд АНУ-ын хөгжилд хувь нэмэр оруулсан хэдий ч Азийн иргэдийн эрх АНУ-ын холбооны засгийн газрын анхааралд хараахан өртөөгүй байна гэжээ.

АНУ-д Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Азийн иргэдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядах гэмт хэргийн үйл ажиллагаа нь улам бүр газар авав. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотод Азичуудын эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн шинжтэй олон үйлдлүүд гарчээ. Өнөөг хүртэл Нью-Йорк хотын “Аюулгүй алхах” клубт 2000 шахам сайн дурынхан Азийн аялалд дагалдан явахад нь хамтарч харж хандаж байна. \Сайн-Өлзий\

Exit mobile version