CRI Монгол радио
Нээсэн ханшаар 144 сая 520 мянган зорчигч аялав
Синьхуа агентлагийн мэдээ: 5-ны өдөр Хятадын Зам тээврийн яамнаас сэтгүүлчийн мэдээлснээр, 4-р сарын 3-5-ны өдрүүдэд Хятад улс төмөр зам, авто зам, усан зам, агаарын тээврээр давхардсан тоогоор нийт 144 сая 520 мянган иргэн зорчсон нь 2020 оны мөн үеэс 142.4 хувиар нэмэгджээ.
Иргэний агаарын тээврээр жишээлэхэд, ханш нээсэн амралтаар давхардсан тоогоор нийт 4 сая 328 мянган зорчигч аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 256.4 хувиар нэмэгдэж, зорчигчдын ачааллын дундаж хэмжээ 73.4 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 8.1 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ үеэр нислэгийн тоо нь 42 мянга 720-д хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 154.6 хувиар нэмэгджээ.
Н.Пүрэвжав