Энтертайнмент
“Facebook” компани аюулгүй байдлаа сайжруулах амлалт өглөө
“Facebook” компани олон сая хэрэглэгчийн мэдээлэл алдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд аюулгүй байдлаа сайжруулах амлалт өглөө.
2018 онд 29 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдаж, Мэдээллийн хууль зөрчсөн тухай асуудлыг шүүх хэлэлцэж байна. Түүнчлэн “Facebook”-ийн “Twitter” хаяг хакдуулсан байх магадлалтай байна. Өнгөрсөн баасан гарагт “@facebook” нэртэй албан ёсны хуудсаар нь сэжиг бүхий жиргээ бичигдсэн ч жиргээ удалгүй устгагджээ. Харин энэ талаар “Facebook” компани тодорхой тайлбар өгөөгүй байна.
#МонголТөр