CRI Монгол радио
Шямэний Их Сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан баярын захидал илгээв
Синьхуа агентлагийн мэдээ, 6-ны өдөр, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Шямэний Их Сругууль байгуулагдсаны 100 жилийг тохиолдуулан баярын захидал илгээж, сургуулийн багш оюутнууд болон гадаад дотоодын төгсөгчдөд халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ши Жиньпин баярын захидалдаа Шямэний Их Сургууль нь гайхамшигт уламжлалтай сургууль болохыг онцлов. Тэрээр, 100 жилийн турш тус сургуулийг үүсгэн байгуулагч ноён Чэнь Жягэний хүсэл эрмэлзлийг баримтлан, “Эх оронч, хувьсгалч, биеэ даасан, шинжлэх ухаанч” үзлээр сургуулийн онцлог шинж чанарыг бий болгон, маш олон чадварлаг боловсон хүчин бэлдэж, улс орны хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргал болон хятадын соёлыг түгээхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс орчин үеийн социалист орныг бүх талаар бүтээн байгуулах аяныг эхлүүлээд байна. Шямэний Их Сургууль намын боловсролын тухай чиглэлийг тууштай баримтлан, цаг үетэй зэрэгцэн урагшлах, дэлхийн жишигт нийцсэн их сургууль байгуулж, бүс нутгийн хөгжил, үндэсний стратегийн чадавхыг бүх талаар дээшлүүлж, хятадын үндэстнүүдийн эв нэгдлийг биелүүлж, орчин үеийн социалист улс орныг байгуулах, хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн тулд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
Н.Пүрэвжав