CRI Монгол радио

ОУВС: 2021 онд Хятадын эдийн засаг 8.4%-р өсөх төлөвтэй байна

Нийтэлсэн

6-нд, Олон Улсын Валютын Сан “Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан” нийтэлж, дэлхийн эдийн засаг 2021 онд 6% -иар өсч, 1-р сарын урьдчилсан таамаглалаас 0.5 пунктээр өснө гэж таамаглаж байна. Хятадын эдийн засаг 2021 онд 8.4%-иар өсөх төлөвтэй байгаа нь 1-р сарын таамаглалаас 0.3 нэгжээр нэмэгдэж байна. 2021 онд өндөр хөгжсөн орнуудын эдийн засаг 5.1%, шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засаг 6.7% -иар өсөх төлөвтэй байна гэжээ.

“Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан” -д дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв маш тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд энэ нь цар тахлын байдал болон бодлогын үйл ажиллагааны үр нөлөөнөөс хамаарна гэж үзэж байна.

Н.Пүрэвжав

Exit mobile version