CRI Монгол радио
Африкийн орнуудад туршлага хангав гэжээ
6-нд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албаас “Хүн төрөлхтөнийг ядуугаас ангижруулсан Хятадын бодит ажиллагаа” гэх цагаан ном нийтлэв. Олон орны хүмүүс цагаан номыг өндрөөр үнэлж, ХКН-ын удирдлага дор, Хятадын ядууг бууруулах салбар түүхэн чанартай амжилт олж, бүх дэлхийн ядууг бууруулах салбар болон хүн төрөлхтөний хөгжил дэвшилд том чухал хувь нэмэр оруулсан учир, Хятадын ашигтай туршлагыг суралцууштай байна хэмээн үзсэн байна.
Зимбабве дэх Хятад Африкийн эдийн засаг соёлын харилцааны судалгааны төвийн судлаач Дональд Рушамбва Хятадын ядууг бууруулах салбарын олсон амжилтыг өндрөөр үнэлэв, тэрээр үзэхдээ: Хятадын амжилт Зимбабве улсыг багтаасан өргөн олон хөгжиж буй орнуудад ядуугаас ангижрах эрхэм нандин туршлага хангав гэжээ.
2014-2019 онд Дональд Рушамбва Хятадад магистер уншиж, зочин эрдэмтэнээр ажилласан байна. Хятадад байх хугацаандаа тэрээр Жэжян, Жянсү, Гансү, Ляо Нин зэрэг олон мужаар ажиллаж, Хятад улс ядуурлыг арилгах талаар томоохон амжилт олсныг нүдээрээ үзсэн байна.
Тэрээр хэлэхдээ: “Хятадын ядуугаас ангижруулах ажил баялаг үр бүтээлтэй болж, олон тооны хүн ядуугаас ангижирч чадсан байна. Надад өгсөн гүн сэтгэгдэл гэвэл, Хятадын хөдөө тосгоны хэсэг тариачид хотод ажиллаж, гэр бүльдээ туслан баяжихыг засгийн газраас нь урамшуулдаг. Засгийн газраас хөдөө тосгонд маш олон ажлын байр олгож өгсөн байна, жишээлбэл ой хамгаалагч зэрэг ажлын байр бий болгож, ажил олгох асуудлыг зохицуулсан төдийгүй хүрээлэн буй орчныг хамгаалж, хүрээлэн буй орчин сайжирснаар, ядуугаас ангижруулах талын ажил өрнүүлэхийг ахиулсан байна” гэжээ.
Дональд Рушамбва хэлэхдээ: Хятадын ядууг бууруулах ажил Зимбабве улсад эрхэм нандин туршлага хангаж, Зимбабве ч Хятадаас суралцаж, хүн хүчний эх баялагийн давуу талаа сайтар ашиглаж, хөдөө аж ахуй болон боловсрол зэрэг салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ядуугаас ангижруулах зорилтоо биелүүлэх ёстой гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “Зимбабве шиг хөгжиж байгаа орон маш их эх баялагтэй байдаг, онцгойлон хүн хүчний эх баялаг маш их, гэвч үүнийгээ гүйцэд ашиглаж чадаагүй юм. Ядуугаас ангижруулан баяжихад ядуу амьдралтай хүмүүсийн шаргуу хөдөлмөрт түшиглэх хэрэгтэй хэмээн Ши Жиньпин дарга хэлсэн юм. Энэ нь надад маш өндөр сэтгэгдэл төрүүлэв, бид хамтдаа хичээн зүтгэж, ядуугаас ангижрах шаардлагатай. Хөдөө аж ахуй бол Зимбабве улсын тулгуур салбарын нэг юм, харин манай орны маш олон тариачин үр суулгац, бордоо худалдан авах хөрөнгө мөнгөөр дутагдаж, маш олон хүүхдүүд сурч боловсрох шаардлагатай байдаг, тиймээс бид энэ талын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ядуугаас ангижруулах ажлыг ахиулах шаардлагатай юм” гэжээ.
Дональд Рушамбва Хятад улс дотооддоо ядуугаас ангижирсан байдлыг өндрөөр үнэлсний зэрэгцээ бас Зимбабве улсыг багтаасан Африкийн орнууд ядуугаас ангижрахад идэвхтэй санаачилга хангаж, бусад талаар хувь нэмэр оруулсныг ч нааштай үнэлсэн байлаа.
Тэрээр хэлэхдээ: “Африкийн орнууд маш их эх баялагтай байдаг, гэвч эдгээр эх баялагаа сайтар ашиглахад технологийн арга барилаар дутагдаж байгаа, иймээс гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай байна, харин Хятад улс холбогдох тусламж дэмжлэгийг идэвхтэй хангасан юм. Одоогоор Хятад улс Африкийн орнуудад туслан дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж, Африкийн орнуудтай худалдааны хамтын ажиллагаа өрнүүлж байна, Хятад улс бол Африкийн худалдааны хамгийн том түнш юм, эдгээр нь цөм Африкийн орнуудын эдийн засаг нийгмийн хөгжлийг идэвхтэй ахиулж, Хятад Африкийн харилцааны хөгжлийг ч ахиулсан байна” гэжээ.
Дональд Рушамбва хэлэхдээ: шинэ коронавирусын уушгины халдвар үргэлжлэн дэлгэрч байгаагийн улмаас бүх дэлхийн нэн олон иргэд улам ядуураад байна, харин Хятад улс халдвартай тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, олон орон хамтдаа халдвартай тэмцэх зэрэг талаар идэвхтэй санаачилсаар байна, энэ нь дэлхийн эдийн засаг түргэн сэргэхэд тустай юм гэжээ.