CRI Монгол радио

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын гэм бурууг дурдав

Нийтэлсэн

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 7-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хуралд Америкийн тал Шиньжяны хүний эрхийн байдлын талаар цуурхал гарган гүтгэн муулж буйг дахинтаа няцааж, бардамнал ба басамжлалаа орхин, өөрийн ороныхоо хүнд ноцтой хүний эрхийн асуудлаа тунгаан үзэж, бодит арга хэмжээ хэрэгжүүлэн өөрчлөн сайжруулахыг Америкийн талд сануулсан байна.

Жао Лижянь холбогдох асуултад хариулахдаа, Шиньжянд “үндэстэн угсааг устгаж байна” гээч бол туйлын хөгийн хачин зууны хуурамч хэллэг юм. Америкийн тал Хятад улсын хүний эрхийн асуудлаар тасралтгүй хуурмаг яриа үүсгэн, хүний эрхийн “хамгаалагч” болохоор овлох нь өөрийн орных нь даамжран туйлдсан хүний эрхийн байдалдаа итгэл алдан нууж, мууг бусдад түлхэн анхаарлыг шилжүүлэхээс өөр аргагүй болсных нь илрэл юм. Дэлхий нийтийг хууран мэхлэх гэсэн өдийхөн оролдлого нь явуургүй. АНУ-ын хүний эрхийн муугаа далдалсан халхавч аль хэдийнээ мууг нь халхалхын аргагүй болсон, хүний эрх зөрчсөн олон олон гэм бурууг нь түүх болон бодит үнэн бүгдийг нь тэмдэглэн үлдээсэн юм гэв.

Жао Лижянь АНУ-ын хүний эрхийн салбарт зөрчсөн колоничлолын үзэл, арьс өнгөөр ялгаварлах, үймээн эмх замбараагүй байдлыг гадагш шилжүүлэх, хөндлөнгийн оролцоо хийх, хоёрдмол стандарт хэрэгжүүлэх зэрэг 5 зүйлийн гэм бурууг нь жагсаан дурдсан байна. Тэрээр хэлэхдээ, урт удаан хугацааны турш АНУ нэг талаар өөргийгөө болон бусдыг хууран, өөрийгөө “хүний эрхийн жишээч” хэмээн магтан хөөрөгдөж, нөгөө талаар хүний эрхийн асуудал дээр хоёрдмол стандартаар дур мэдэн тоглож, хүний эрхийг өөрийн ноёлогч үзлийн багаж хэрэгсэл болгож, бусад орны талаар элдвийг ярьж, зааж дохидог гэж онцлов.

Exit mobile version