CGTN мэдээ
Хятадын ядуурлыг бууруулах практик нь ядуурал нь ялагдашгүй зүйл биш гэдгийг харуулав
Хятадын тал саяхан “Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах талаарх Хятад улсын практик үйл ажиллагаа” цагаан номыг гаргалаа. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 7-ны өдөр холбогдох байдлыг танилцуулах үе хэлэхдээ, Хятадын ядуурлыг бууруулах практик нь ядуурал нь ялагдашгүй явдал биш гэдгийг харууллаа. Хятадын онцлогтой ядуурлыг бууруулах арга зам нь орчин үеийн үндэсний засаглалын асуудлыг шийдвэрлэх санаа оноо, санал зөвлөмж хангасан гэжээ.
Тэрээр хэлэхдээ, “Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах талаарх Хятад улсын практик үйл ажиллагаа” цагаан ном нь ХКН эв санаа нэгтэйгээр Хятадын ард түмнийг дайчлан ядууралтай тэмцсэн үйл явдлууд, ялангуяа ХКН-ын 18-р их хурлаас хойш ядуурлын эсрэг тэмцлийн агуу их түүхэн замналыг эргэн харсан бөгөөд хүн төрөлхтний ядуурлыг бууруулахад оруулсан Хятадын туршлага, практикийг танилцуулж, Хятадын ядуурлыг бууруулах талаарх туршлага, арга барилаас хуваалцсан юм гэжээ. \Ренчисноо\