CRI Монгол радио
Макаогийн 2020 оны нийт худалдаа 103.3 тэрбум макао долларроос давжээ
Синьхуа Агентлагийн мэдээ, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын статистик, тооллогын товчооноос гаргасан хамгийн сүүлийн мэдээллээс харахад 2020 онд Макаогийн худалдааны нийт хэмжээ 103.37 тэрбум макао долларт хүрч, 0.4% -иар өсч, гадаад худалдааны алдагдал 81.75 тэрбум макао долларт хүрсэн юм байна.
Статистикийн мэдээгээр, Макаогийн импортын хэмжээ 2020 онд 92.56 тэрбум макао долларт хүрч, 2019 оныхоос 2.7% -иар өсчээ. Экспортын үнэлгээ өмнөх оны мөн үеэс 15.5% -иар буурч, 10.81 тэрбум макао долларт хүрсэн юм байна.
Экспортын чиглэлүүдийн статистик мэдээллээс харахад, Хонконг, Эх газар нь Макаогийн экспортын хамгийн чухал зах зээл болсон байна.
Импортын хувьд, барааны гарал үүслийг харгалзан үзвэл 2020 онд Европын Холбоо, Япон, АНУ, Тайванийн импортолсон бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 14.5%, 55.2%, 91.3%, 20.3% -иар өссөн байна.