CRI Монгол радио

Хятад улс эрүүл мэндийн үйлсээ эрчтэй хөгжүүлж байна

Нийтэлсэн

“Эрүүл мэнд-Хятад улс” санаачилга бол Хятад улсын одоогийн хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн салбарын хамгийн гол чухал үйл ажиллагаа юм. Энэ санаачилга голдуу өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэндийн салбарыг дэмжихийг хоёр гол зорилтоо болгож, 15 зүйлийн тусгай арга хэмжээгээр эмчилгээнд төвлөрч байсан бол өдгөө нийт иргэдийн эрүүл мэндээр гол төв болгох шилжилт хийж байна. Эдгээр тусгай үйл ажиллагаанд эрүүл мэндийн танин мэдэхүйг дэлгэрүүлэх, тамхины хэрэглээг хязгаарлах, сэтгэцийн эрүүл мэнд, зүрх судасны өвчин эмгэг, хорт хавдраас сэргийлэх зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.

Тэгвэл улс орны хөгжлийн ирэх таван жилийн болон 2035 он хүртэлх зорилт төлөвлөгөөндөө ард иргэдийн эрүүл мэндийг гол чухал байранд тавихыг стратегийн түвшинд гаргаж, “Эрүүл мэнд-Хятад улс” санаачилгын хэрэгжилтэд бүх талаар ахиц гарган, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхээр гол болгож, ард иргэддэээрүүл мэндийн бүх талын тасалдалгүй үйлчилгээ хангахыг хичээж байна. Хойшдын таван жилд бүс нутгийн шинжтэй олон нийтийн эрүүл мэндийн 15 төвийг байгуулж, онц том халдварт өвчнөөс сэргийлэх, авран эмчлэх үндэсний зэрэглэлийн 20 орчим бааз, онцгой байдлын анагаахын тусламжийн 20 орчим баазад өргөтгөл хийх буюу чанаржуулах юм. Хятад улс энэ санаачилгынхаа хүрээнд эрүүл мэндийн бодлогоо боловсронгуй болгож, эм бэлдмэл, эмчилгээний системийн шинэчлэлтээ нэмэгдүүлэн, эмчилгээний баталгааболон эмчилгээ, эрүүл мэндийн чансаатай үйлчилгээний систем байгуулж байна.

Сүүлийн таван жилд эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэлт илэрхий ололт амжилт гаргаж, эрүүл мэнд, эрүүл амьдралыг дээдлэх нийгэм нийтийн уур амьсгал бий болж, хот, хөдөөгийн эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалт бүх талаар эхэлсэн юм. Хүн болгон өөрийнхөө эрүүл мэндэд хариуцах үзэл ойлголт илэрхий нэмэгдсэн байна. Сүүлийн таван жилд 95%-аас дээш тооны хүн ам нь эмчилгээний үндсэн даатгалд хамрагдсан бөгөөд ердийн хэрэглээний эм бэлдмэлийн тоо 520-оос 685 төрөл зүйл болон нэмэгдэж, эм бэлдмэлийн үнийг бууруулав. Эрүүл мэндийн үйлчилгээний систем тасралтгүй боловсронгуй болж, эмчилгээний нөөцийн хуваарилалтыг сайжруулан, үндэсний болон бүс нутгийн эмчилгээний төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хошуу шяний дэсийн эрүүл мэндийн үйлчилгээний системийг чанаржуулснаар 90% хувийн өрхийн хүн ам 15 минутын дотор хамгийн ойролцоох эмчилгээний цэгт очих боломж бүрдэв.

Хятад улс 2012 оноос хойш ядуусыг тэтгэх үүргийн хувьд харьцангуй хүнд байсан 25 муж хотын эрүүл мэндийн салбарт 1.4 их наяд юанийн санхүүжилт олгож, эрүүл мэндийн 150 мянган байгууллагын төслийн бүтээн байгуулалтыг дэмжсэн юм. Ядуурлыг бууруулах үндэсний хэмжээний хичээл зүтгэлийн дагуу өвчин хуучиндаа баригдан ядуурсан10 сая өрх ядуурлаас ангижирав.

Хятад уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэл бол Хятад улсын эрүүл мэндийн бүтээн байгуулалтын онцлог давуу талын нэг юм. Өдгөө хятад анагаах ухаан шинэчлэлттэй хөгжих шинэ алхмыг хийж байна. Хятад улсад хятад анагаах ухааны чиглэлээр нийт 65 мянга гаруй байгууллага ажиллаж байгаа бөгөөд жилд давхардсан тоогоор 1 тэрбум 160 хүнийг эмчилж байна. Хятад анагаах болон өрнөдийн анагаах давуу талаараа харилцан нөхөж, зэрэгцэн хөгжижбайна.

Хятад улс мөн эрүүл мэндийн салбарын олон улсын хамтын ажиллагааг чухалчилсаар байна. Ялангуяа зуун жилд тохиогоогүй КОВИД-19 цар тахал дэгдсэний дараа хариуцлагатай том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлан, цар тахлын эсрэг ДЭМБ-ынхичээл зүтгэлийг дэмжиж, олон улс орон, бүс нутагтай харилцан туслалцаж, бэрхшээлийг хамтдаа туулж, дэлхий нийтийн цар тахлын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулсаар байна. Вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгох санаачилга дэвшүүлж, хамтдаа цар тахлыг ялан давах, хүн төрөлхтөний эрүүл мэндийн хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад үүрэг гүйцэтгэсээр байна.

Хятад, Монгол хоёр орны хувьд, сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны чухал хэсэг болсоор ирсэн бол, КОВИД-19 цар тахлын халдвар дэгдсэний дараа хоёр орон харилцан дэмжиж, цар тахлыг хамтаар ялан давахын тулд гар нийлэн ажилласаар байна.

Exit mobile version