CRI Монгол радио
Байден галт зэвсгийг хяналтдаа авах тухай захирамж гаргав
Синьхуа Агентлагийн мэдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Байден 8-ны өдөр бууны хяналтыг бэхжүүлэх, бууны хүчирхийллийг бууруулах зорилгоор захиргааны арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Байден мөн өдөр Цагаан ордны Сарнай цэцэрлэгт үг хэлэхдээ, АНУ-д бууны хүчирхийлэл өдөр бүр хүний амь насыг авч, нийгэмд удаан хугацааны гэмтэл учруулж байна гэжээ. Тэрээр: “Бууны хүчирхийлэл бол АНУ-д тахал мэт дэлгэрсэн бөгөөд АНУ-ыг олон улсад ичгэвтэр байдалд оруулж байна.” гэжээ.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар 2020 онд АНУ-д бараг 20 мянган хүн бууны хүчирхийллийн улмаас нас барсан бөгөөд өөр 24 мянган хүн буу ашиглан амиа хорложээ. Энэ он гарснаас хойш буу зэвсгийн асуудал улам бүр хурцдаж, Жоржиа, Колорадо, Калифорнид томоохон буудлагын хэрэг гарах болжээ.