CRI Монгол радио

Олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ, 8-нд, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь Аюулгүйн зөвлөлийн минатикийн үйл ажиллагааны сайд нарын видео нээлттэй мэтгэлцээнд оролцож, олон улсын мина үйл ажиллагаатай холбоотой Хятадын байр суурийг системтэйгээр тайлбарлаж, Хятад улс олон улсын хүмүүнлэгийн мина цэвэрлэх болон хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох болно гэдгээ илэрхийлжээ.

Жан Жюнь хэлэхдээ, мина нь хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлж, хүмүүнлэгийн хөгжлийн үйл ажиллагаанд саад учруулж, орон нутгийн иргэдийн хэвийн амьдралд нөлөөлж, мөргөлдөөний бүс нутгийн тогтвортой байдал, энх тайван, хөгжилд саад тотгор учруулж байна гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэг минатай холбоотой асуудлаар үргэлжлүүлэн арга хэмжээ авч, сайн үр дүнд хүрч байна. Үүний зэрэгцээ мина дэлбэрэлтээс үүдсэн хохирол өндөр хэвээр байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг хүчин чармайлтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх ёстой гэжээ.

Жан Жюнь хэлэхдээ, иргэдийн аюулгүй байдлыг хангах нь олон улсын мина цэвэрлэх ажиллагааны нэн тэргүүний зорилт юм. Гишүүн орнууд манлайлах зарчмыг баримтлан, тухай орон мина цэвэрлэх ажиллагааны гол хариуцлагыг хариуцаж ажиллах ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг мина цэвэрлэх ажиллагаа зохион байгуулж буй орнуудад дэмжлэг үзүүлэх ёстой. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны явцад тоног төхөөрөмжөө шинэчлэх, мина цэвэрлэх сургалтыг эрчимжүүлэн, зохион байгуулагч орнуудад мина цэвэрлэх үйл ажиллагаанд тусламж үзүүлэх ёстой. Бусад оронд тэсрэх бодисын үлдэгдэл үлдээсэн улс орнууд түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлж, цэвэрлэх, устгах ажилд шаардлагатай дэмжлэг үзүүлэх ёстой. Олон улсын мина цэвэрлэх үйл ажиллагаа нь тэнцвэртэй зохицуулах зарчмыг баримтлан, хүмүүнлэгийн тулгамдсан асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхээс гадна улс орнуудын хууль ёсны цэргийн аюулгүй байдлын хэрэгцээг бүрэн харгалзан үзэх ёстой гэжээ.

Н.Пүрэвжав

Exit mobile version