CRI Монгол радио
Америк Хятад Оросын хилийн бүсэд био зэвсгийн лаборатори ажиллуулсан гэв
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
Админ4-р сарын 8-нд, “Спутник” мэдээний агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Патрушев “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө, Орос болон Хятадын хил орчимд Америкийн эзэмшилж буй лабораторид био зэвсэг судлан бүтээж байна хэмээн ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл үзэж байна. Орос, Хятадын тал үүнд маш их сэжигтэй байна. Америкийн талын хэлэхээр эдгээр лаборатори нь энхийн үйлсэд чиглүүлсэн эрүүл мэнд, өвчин хижгээс сэргийлэх зорилготой гэж байгаа боловч үнэн хэрэгтээ Америкийн сүүлийн хэдэн арван жилийн турш цэрэг дайны зориулалттай био зэвсэг судалсан Мэрилэнд муж улс дахь Форт Детриктэй их ижилхэн төстэй юм. Хил орчмын бүсэд дэгдсээр байгаа нийтлэг бус өвчин хижигт бид анхаарал хандуулах ёстой гэжээ.