CRI Монгол радио

Вьетнамын Гадаад хэргийн сайдаар томилогдсонд баярын мэндчилгээ дэвшүүлэв

Нийтэлсэн

4-р сарын 8-ны өдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Пей Чиншаньд баярын цахилгаан илгээж, Вьетнамын Гадаад хэргийн сайдаар томилогдсонд нь баяр хүргэлээ.

Ван И баярын захиандаа тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Вьетнамын харилцааны ерөнхий хөгжил сайн эрч хүчээ хадгалж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа үр дүнтэй байна. Шинэ нөхцөл байдлын дагуу би Гадаад хэргийн сайд Пэй Чиншаньтай нягт хамтран ажиллаж, хоёр намын болон хоёр орны дээд удирдагчдын нийтлэг ойлголтын дагуу, харилцаа холбоо, зохицуулалтаа улам бэхжүүлж, солилцоо, хамтын ажиллагааг ахиулж,  Хятад, Вьетнамын хооронд стратегийн ач холбогдолтой хувь заяаны хамтын цогц байгуулахад идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Exit mobile version