CRI Монгол радио

Хятад улсын ядуурлыг бууруулах стандарт Дэлхийн баримжаанаас өндөр

Нийтэлсэн

Хятад улс 4-р сарын 6-нд “Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах талаарх Хятадын практик үйл ажиллагаа” цагаан ном нийтэлсэн байна.

Үүнтэй холбогдуулан Хятад улсын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж Цагаан номын тухайн танилцууллаа. Хятадын одоогийн хэрэгжүүлж байгаа ядуурлаас ангижруулах стандарт Дэлхийн банкнаас тогтоосон баримжаанаас доогуур байна. Энэ тухай хэрхэн үнэлэх тухайн сэтгүүлчийн асуултад Хятадын хөдөө орон нутгийг хөгжүүлэх албаны орлогч дарга Хун Тянь-Юнь хэлэхдээ,

Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төвшин болон ядуу хүн амын амьдралын үндсэн шаардлагыг хангах үндсэн дээр энэ стандартыг тогтоосон нь Хятад улсын ядуусыг их цар хэмжээгээр төлөвлөгөөтэйгөөр тэтгэх арга барил болох юм. БНХАУ анх удаа ядуурлаас ангижруулах стандартыг 1986 онд тогтоохдоо 206 юаниар тогтоож, 125 сая хүнийг хамруулж, хүмүүсийн мөр бүтэн гэдэс цатгалан байх асуудлыг зохицуулахаар гол болгосон байдаг. Хоёрдугаар удаа 2001 онд хөдөө тосгоны хөгжүүлэх анхны 10 жилийн хөтөлбөрийг тогтоохдоо уг стандартыг 865 юань болгож, 94.23 сая хүнийг хамруулжээ. Гуравдугаар удаа 2011 онд хөдөө тосгоны хөгжүүлэх хоёрдох 10 жилийн хөтөлбөрийг тогтоохдоо стандартыг 2300 юань болгон өөрчилжээ. 2300 юань болгосноор 2010 оны байдлаар 122 сая хүнийг тэтгэх хэрэгтэй болсон байна.

Ядуурлыг бууруулах тэмцлийг өрнүүлснээс нааш Хятад улс ядуу хүн амыг тодорхойлохдоо айл өрхөөр нэгж болгож, ядуурлаас ангижруулахад жилийн цэвэр орлого нь Хятадын хэрэгжүүлж байгаа стандарт 2300 юаниас илүү байх. 2020 онд 4000 юаниас илүү байхаар тооцоолж, Идэхэд хоолтой, өмсөхөөс хувцастай, боловсрол эзэмших боломжтой, үндсэн эм эмнэлгийн баталгаатай, суух орон сууцтай байх шаардлагыг хангасан байх хэрэгтэй байдаг. Бодитой хэрэгжих явцад ундны усны аюулгүй байдлыг баталгаажуулсан байх хэрэгтэй. БНХАУ-ын тогтоосон ядуурлаас ангижруулах стандарт бол цогц стандарт байж, хүмүүсийн орлогоос гадна, оршин тогтнох эрх, хөгжлийн эрхийг харгалзан үзсэн байдаг. Мөн Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын тогтоосон стандартыг харгалзан үзсэн байдаг. Ерөнхийд нь авч хэлбэл, Дэлхийн банкны тогтоосон баримжаанаас өндөр байж, 2015 онд НҮБ-ын тогтоосон “2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т тогтоосон баримжаанаас өндөр баримжаа болох юм. Энэ нь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн бодит байдал, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах үндсэн шаардлагыг хангасан байна.

2020 оны сүүлчээр, Хятад улсад ядуу хүмүүсийн цэвэр орлого 10740 юаньд хүрсэн нь олон улсын хэт ядуу байх баримжаанаас өндөр байна.

Exit mobile version