CRI Монгол радио

Америкийн дэд ерөнхийлөгч үнэн үг хэлсэн байж таарна

Нийтэлсэн

Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын дэд ерөнхийлөгч Харрисийн хэлсэн үгийг мэдээлжээ. Тэрээр урьд өмнө нь гарч байсан олон дайн байлдаан нь газрын тосны нөөцийг булаан авах зорилготой байсан. Ирээдүйд дэгдэх дайн нь усны нөөцийн өрсөлдөөн байх болно гэжээ.

Зарим хүмүүс үүнийг санамсаргүйгээр хэлсэн зүйл гэж хэлж байгаа ч маш олон сүлжээ ашиглагчид үүнийг санамсаргүй хэлсэн зүйл биш, харин эдгээр жилүүдэд Америкийн үүсгэсэн дайн байлдааны учир шалтгааныг үнэн мөнөөр нь хэлсэн хэрэг гэж үзсэн байна. Америкчууд дайн зарлах үедээ юу гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед Америкийн улс төрчдийн гаргасан шалтгаан маш өндөр байсан бөгөөд хүний эрхээр шалдаг болгож, Ирак, Сири, Ливи зэрэг орон руу дайрсан нь бүгд л хүний эрх, ардчиллын төлөө хэмээн хашхирч байсан. Супер том гүрний хувьд АНУ нь супер хоёр нүүрт гүрэн гэдгээ харуулж байсныг санаж байна. Шулуухан хэлэхэд, АНУ-ын яриад байгаа хүний ​​эрхийг хамгаалах гэдэг нь америкчуудын хүний ​​эрх, даруй цагаан арьст америкчуудын хүний ​​эрхийг хамгаалахын төлөө гэж хэлбэл илүү оновчтой юм. Иймэрхүү “хүний ​​эрхийн хамгаалагч” нь үнэндээ хүний ​​эрхийн “хуурмаг багш”, хоёр нүүртэй төдийгүй бусдад багшлах гэсэн санаагаа харуулсан юм.\Ренчинсоо\

Exit mobile version