CRI Монгол радио

Америкийн түрэмгийллийн дайн хүмүүнлэгийн хүнд гамшгийг бий болгожээ

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын Хүний Эрхийн Судалгааны Нийгэмлэг 4-р сарын 9-нд “Америкийн бусад улс орнуудад явуулсан түрэмгийллийн дайн хүмүүнлэгийн ноцтой гамшгийг бий болгосон” хэмээх өгүүлэл нийтэлж Америкийн хүмүүнлэгийн салбарт учруулсан гай уршгийг илчлэн шүүмжиллээ.

Нийтлэлд хэлэхдээ: Америк өөрийгөө “Хүний эрхийн төлөө тэмцэгч” хэмээн зарлан, байнга л “Шударга ёсны өмнөөс ” гэх шалтгаар бусад улс орнуудын энх тайван байдлыг бусниулж байдаг. 1776 оны 7-р сарын 4-нд тусгаар тогтнолоо зарласнаас нааш 240 гаруй жилийн түүхэндээ зөвхөн 20-хон жилийг ямар нэгэн дайн тулаанд оролцоогүй өнжсөн байдаг. Өнгөрсөн зууны сүүлийн хагас буюу Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас шинэ зуун эхэлтэл \1945-2001оны хооронд\ 153 улс оронд нийт 248 зэвсэгт мөргөлдөөн гарснаас нийт 201 зэвсэгт мөргөлдөөнийг Америк эхлүүлсэн байдаг. Америкийн эхлүүлсэн олонх дайн, мөргөлдөөн нь зөвхөн ганц талын үйл ажиллагаа байсан, эдгээр дайн тулаан нь маш олон цэрэг эрсийн амь насыг эрстүүлээд зогсохгүй эгэл ардын амь нас, эд хөрөнгийг нь ихээр хохироож, хүмүүнлэгийн гамшгийг бий болгосон. Америкийн амь хувиа бодсон хуурамч дүрийг эдгээр дайнууд нь олон ил болгож өгсөн гэжээ.

Нийтлэл эхний хэсэгт Дэлхийн 2-р дайны дараа Америкийн эхлүүлсэн түрэмгийллийн томоохон дайнуудын тухай өгүүлжээ. Үүнд Солонгосын дайн, Персийн булангийн дайн, Косовогийн дайн, Афганистаны дайн, Иракийн дайн,Сирийн дайн зэрэг дайн нь тухай улс оронд ихээхэн хохирол нөлөө үзүүлсэн бөгөөд зарим улс орнуудад одоо ч гэсэн дайны нөлөө, түүний үлдээж орхисон хар сүүдрээс гарч чадаагүй байгаа гэжээ.

Нийтлэлийн дараагийн хэсэгт Америкийн эхлүүлсэн дайны үр дагаварыг түрэмгийлэлд өртсөн улс орнуудад учруулсан хүмүүнлэгийн гамшиг, дайнаас болж хүндэрсэн нийгмийн асуудлууд, дайнд оролцоогүй бусад улс орнуудад үзүүлсэн сөрөг нөлөө, Америкийн иргэдэд ч дагаж хохирсон зэрэг асуудлыг нарийн жишээтэйгээр тайлбарлажээ.

Нийтлэлийн сүүлийн хэсэгт Америкийн дээрэнгүй үзэл эдгээр гамшгийг бий болгож байна хэмээн үзэж, Америкийн тал энэ дээрэнгүй үзлээ бүрэн орхиж чадвал олон улсын нийгэмлэгийн хүмүүнлэгийн асуудал зөв замаар шийдэгдэх боломжтой болно хэмээн үзжээ.

Exit mobile version