CRI Монгол радио

Альберто Браданини: Хориг арга хэмжээ нь олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 4-р сарын 9-нд Италиас БНХАУ-д суугаа элчин сайдаар ажиллаж байсан Альберто Браданини Италийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа: АНУ болон Европын холбооны БНХАУ-д авч буй хориг арга хэмжээ нь олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл юм. Хориг арга хэмжээ нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн механизмаар дамжаагүй, нэг талт арга хэмжээ байсан. Энэ нь АНУ-с БНХАУ-ын эсрэг хэрэгжүүлж буй “Хүйтэн дайны” арга юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Өнөөдрийн байдлаар эрчтэй хөгжиж буй улс орнуудаас болж Америкийн эдийн засгийн статус тийм ч их ач холбогдол үзүүлэхээ болиод байна. Хууль бус дайн тулаан болон хүний эрхийг зөрчсөн зэрэг үйлдлээсээ болоод Америкийн нэр хүнд, Америкт үзүүлэх итгэл навс унасан, Иракт 600 мянган хүн, Сирид 250 мянган хүн, Ливид 20 мянган хүн амь насаа алдсан, Йемен, Афганистанд ч олон хүн үхэж шархадсан гээд жишээ мундахгүй гэжээ.

Альберто Браданини: Хятад улс Америкийн дэлхий дэх ноёрхолд заналхийлэл болж байгаа, гэхдээ Хятад улс дэлхийн нийтийн улс төр, эдийн засаг, соёлын олон талт чиглэлийг чухалчлан үүний тулд хичээж байгаа нь Америкийн цэрэг армиараа дарангуйлдаг ганц талд үзлийг бодвол илүү зөв шийдэл байж, энх тайван байдлыг баталгаа болж байна гэжээ.

Европын холбооны хувьд ОХУ-д хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ нь гишүүн орнуудынхаа эдийн засагт хүнд хохирол учруулсан, өнөөдөр мөн л худалдааны хоёр дахь том түнш болох Хятад улсад хориг арга хэмжээ авч эхэллээ. Америкийн арми Европт цэргээ байрлуулаад 76 жил болж байна. Тусгаар тогтнолын анхдагч хэлбэр бол цэргийн хараат бус байдал юм. Үүнээс үзэхэд Европын холбоо хэзээ ч хараат бус байж чадахгүй юм байна хэмээн тэрээр хэллээ.

Exit mobile version