CRI Монгол радио
Хятадын вакцин ДЭМБ-ын үнэлгээний эцсийн шатанд байна
Синьхуа агентлагийн мэдээ, ДЭМБ 9-нд мэдэгдэхдээ, Хятад Синофарм болон Синовак компанийн судлан бүтээсэн шинэ коронавиурсийн хоёр төрлийн вакцин ДЭМБ-ын яаралтай хэрэглээнд ашиглах үнэлгээний эцсийн шатанд байж, 4-р сарын сүүлч юм уу 5-р сарын эхээр батлан зөвшөөрөгдөх боломжтой болжээ.
ДЭМБ-ын гэрээ хэлэлцээр болон нөхцөл болзлыг урьдчилан хянах газрын дарга Родерио Гаспар мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, ДЭМБ техникийн лавлах хэсгийг цуглуулж, 4-р сарын 26-нд Хятадын уг хоёр вагцины нэгэнд нь үнэлгээ хийнэ. Хэрэв цаг амжихгүй бол 5-р сарын 3-с эхлэн техникийн хэсгийн хурлыг ахин нэг удаа хуралдуулж, эцсийн үнэлгээний дүнг 4-р сарын сүүлч юм уу 5-р сарын эхний хоёр долоо хоногт нийлэх болно гэжээ.
ДЭМБ-ын вакцины гаталгааны мэргэжилтний баг 3-р сарын 31-нд хэлэхдээ, Синофарм болон Синовак компанийн ирүүлсэн хоёр төрлийн вакцины баримт материалд харуулснаар, түүний хамгаалалтын үр ашиг нь ДЭМБ-ын шаардлагад нийцэж буй бөгөөд хүний биед хор уршиг учруулахгүй гэжээ.