CRI Монгол радио
1.2 сая гаруй Пакистанчууд Хятадын вакциныг тариулав
Хятадын вакцин Пакистанд хэдэн бүлэг хүрснээр вакцинд хамрагдаж байгаа Пакистанчууд улмаар нэмэгдэж байна. Одоогийн байдлаар 1.2 сая Пакистан иргэн Ковид-19-ийн вакцин тариулсан бөгөөд олонх нь Хятадын вакцин юм.
4-р сарын 8-нд Пакистаны Төлөвлөлт хөгжил ба онцгой төслийн яамны сайд Асад·Умар хэлэхдээ, Пакистаны 14 мянган иргэн хувийн хэвшлийн байгууллагад, 1.1 сая нь засгийн газраар дамжин вакцинаа тариулсан байна. Өдгөө өдөр болгон 76 мянга гаруй хүн вакцин тариулж байгаа бөгөөд гол нь Хятадын вакцин юм гэжээ.
Энэ оны 2-р сарын 1-нд Хятадын засгийн газар Пакистанд Хятадын үндэсний эм бэлдмэлийн корпорацын Ковид-19-ийн вакциныг хоёр удаа хандивласан ба Хятадын Ардын чөлөөлөх армийнхан ч тус вакцины тусламж үзүүлжээ. 2-р сарын 3-наас Пакистан Хятадын вакциныг хийлгэж эхэлсэн бөгөөд эхний бүлэгт гол нь тэргүүн фронтод ажиллаж буй эмч сувилагчид болон ахмад настайчуудыг хамруулжээ.