CRI Монгол радио
Рухани: Цөмийн бүх үйл ажиллагаа энх тайвны төлөө юм
Орон нутгийн цагаар 10-нд Иран улс 15 дахь үндэсний цөмийн технологийн өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав. Ёслолын үеэр Иран цөмийн технологийн салбарт гаргасан 133 чухал ололт амжилтаа зарлаж, Ираны Натанзын цөмийн байгууламжийн 164 IR-6 центрифуг баяжуулсан уран үйлдвэрлэж эхэлснийг мэдэгдэв.
Ираны ерөнхийлөгч Рухани хэлэхдээ, Ираны цөмийн технологи тогтвортой хөгжиж байна. Ираны цөмийн хэлэлцээрийн ололтуудын нэг нь Ираны цөмийн технологи ба цөмийн аж үйлдвэрлэл хууль ёсны болохыг баталсан явдал юм. Манай цөмийн бүх үйл ажиллагаа цэрэг дайны бус харин энх тайвны зорилготой юм гэжээ. \Сарантуяа\