CRI Монгол радио

Эртний хот Кашгар

Нийтэлсэн

Кашгар нь Хятадын хамгийн баруун хилийн хот бөгөөд ШУӨЗО-ны баруун өмнөд хэсэгт байрладаг. Эртний Торгоны замын худалдааны чухал боомт Кашгар нь 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд Хятад, өрнө дахины зам тээврийн холбоос болсоор ирлээ. Сүүлийн жилүүдэд, хотын төвд байрлах Кашгар хуучин хотын дүүрэг нь өвөрмөц түүх соёл, үндэстний онцлогоороо хүмүүсийн анхаарлыг татаж байна.

3.6 хавтгай дөрвөлжин км газар нутагтай энэхүү эртний хот нь аялал жуулчлалын нээлттэй газар төдийгүй  уйгарчуудын оршин амьдардаг бүс юм.

Энэхүү   хуучин хот нь Кашгар хот дахь үндэсний 5А зэрэглэлийн цорын ганц үзэсгэлэнт бүс юм. Ноднины үндэсний баяр болон Намрын дунд сарын баярын  амралтын үеэр Кашгарын эртний хотын үзэсгэлэнт газар нь давхацсан тоогоор  90 мянга орчим жуулчдыг хүлээн авсан бол 10-р сарын 4-нд хүлээн авсан жуулчдын тоо 15 мянгад  хүрч, өдөрт хамгийн олон жуулчин хүлээн авсан үзүүлэлт боллоо.

Exit mobile version