CRI Монгол радио

Зэвсэгт мөргөлдөөний улмаас 47 хүн амиа алджээ

Нийтэлсэн

Йемений хамтарсан засгийн газрын албан тушаалтан 11-нд хэлэхдээ, засгийн газрын арми болон Хусиний зэвсэгт хүчний төв нутгийн Мариб муж дахь тулалдаан ширүүн үргэлжилж, өнгөрсөн 24 цагийн дотор дор хаяж засгийн газрын 20 гаруй цэрэг, Хусиний 27 зэвсэгт хүчин амь насаа алдсан гэжээ.

Нэрээ нууцалсан албан тушаалтан хэлэхдээ, Хусиний зэвсэгт хүчин одоогоор Мариб мужийн Мариб хотод ширүүн дайралт хийж байгаа бол засгийн газрын арми зарим гол газарт сэргийлэлт хамгаалалт хийж байна. Саудын Арабын удирдсан олон орны хүчин Хусиний зэвсэгт хүчний бааз, машины цуваа руу агаараас цохилт өгсөн боловч Хусиний зэвсэгт хүчин дайралтаа үргэлжлүүлсээр байна гэжээ.

Мариб муж бол Йемений газрын тос олборлодог гол бүс бөгөөд олон орны хүчний командлалын төв юм. Энэ оны 1-р сараас хойш Хусиний зэвсэгт хүчин болон Йемений засгийн газрын арми тус мужийн ойролцоо удаа дараа гал золгож, улмаар олон зуун хүн нас барж, хэдэн мянган гэр бүл гадагш дүрвэжээ. \Ренчинсоо\

Exit mobile version