CRI Монгол радио

Хятад, Энэтхэгийн армийн командлагчийн түвшний хэлэлцээ болов

Нийтэлсэн

4-р сарын 10-нд, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн баруун бүсийн  хэвлэлийн төлөөлөгч Лүн Шяохуа хэлэхдээ, 4-р сарын 9-нд Хятад, Энэтхэгийн армийн төлөөлөгчид Мордор / Чушуле холбоо барих цэгийн Энэтхэгийн талд армийн командлагчийн түвшний 11 дэх хэлэлцээ хийж, сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцон, цаашид цэргийн болон дипломат замаар үргэлжлэн харилцаа холбоотой байхаар тохиролцлоо. Хятад, Энэтхэгийн хилийн бүсийн нөхцөл байдал намжих эерэг хандлагыг нандигнаж, хоёр орон, хоёр армийн холбогдох гэрээ хэлэлцээр, өмнөх хэлэлцээний нийтлэг ойлголтыг мөрдөж, Хятадын талтай ижил чиглэлээр урагшилж, хилийн бүсийн энх тайван, амар амгалан байдлыг хамтдаа хамгаалахыг хүсэж байна гэжээ.

Мөн өдөр, Энэтхэгийн тал мэдэгдэл гаргаж, хоёр тал энэ удаагийн хэлэлцээний үеэр өмнөх хэлэлцээгээр үлдсэн бүсүүдийг мөргөлдөхгүй байх асуудлыг голчлон авч хэлэлцсэн бөгөөд тогтвортой байдлыг хадгалан, ямарваа шинэ мөргөлдөөн гарахаас зайлсхийж, шийдээгүй асуудлыг түргэн шуурхай шийдэх талаар тохиролцоонд хүрсэн. Бусад бүсүүдэд мөргөлдөөн үүсгэхгүй байхыг биелүүлэхийн тулд хоёр тал тэдгээр бүс дэх цэргийн хүчээ багасгах, энх тайван, амар амгаланг бүрэн сэргээж, хоёр талын харилцаанд ахиц дэвшил гаргах боломж нээхийг бодолцох болно гэжээ.

Хятад, Энэтхэгийн армийн командлагчийн түвшний 11 дэх хэлэлцээ өмнөх шигээ хамтарсан мэдээлэл гаргаагүй, мөн Үндэсний батлан ​​хамгаалах яам бус, армийн баруун бүсээс төлөөлөн оролцож байгаа нь хоёр орны хилийн бүсийн үлдсэн асуудлуудыг хоёр тал хамтран шийдвэрлэхэд хүндрэлтэй хэвээр байгааг харуулж байна гэж Хятадын мэргэжилтнүүд үзжээ. \Ренчинсоо\

Exit mobile version