CRI Монгол радио

Амны хаалт зүүхгүй бол 100 мянган воны торгуул ногдуулна

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 4-р сарын 12-ны 0 цагаас БНСУ “Амны хаалт зүүх зайлшгүй арга хэмжээ”-г албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн бол цар тахлын эсрэг сэргийлэлт хамгаалалтын зэрэглэлээс үл хамааран, хүмүүс автобус, такси, галт тэрэг, хөлөг онгоц, нисэх онгоц болон бусад зам харилцааны хэрэгслээр зорчих, барилга байгууламж дотор зорчих, түүнчлэн хүмүүс хоорондоо 2 метр хүрэх зайтай цуглаан, концерт, бусад арга хэмжээнд оролцохдоо заавал амны хаалт зүүх хэрэгтэй бөгөөд дүрэм зөрчвөл шууд 100 мянган воны торгуул ногдуулахаар болжээ.

Халдвараас сэргийлэх БНСУ-ын төв засгийн газрын бодлого зохицуулалтын газрын мэдээлснээр, хүмүүс амны хаалт зүүх тогтоол дүрмийг зөрчсөн тохиолдол шууд 100 мянган воны торгуул ногдуулах бөгөөд хяналт менежмент чанга бус дэд бүтцийн эзэмшигчдийг 1.5 сая воноор торгох юм байна.

Exit mobile version