CRI Монгол радио

Цөмийн хаягдал усаа далайд цутгахыг эсэргүүцжээ

Нийтэлсэн

Сүүлийн өдөр Японы засгийн газар Фукушимагийн цөмийн цахилгааны 1-р станцын бохир усаа далайд цутгах шийдвэр гаргаснаар Фукушимагийн иргэд, Японы загасчид, олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцэл зэмлэлд өртсөн байна.

Фукушимагийн иргэд жагсаал цуглаан зохион байгуулж, ганц талаасаа хүчээр шийдвэр гаргаснаа эргэн харахыг засгийн газартаа шаарджээ.

Жагсаал цуглааныг зохион байгуулсан төрийн бус байгууллагын бүртгэснээр, Фукушима мужийн 59 хотын захиргааны 41 нь бохир усыг далайд цутгахыг эсэргүүцэж байгаа бөгөөд 2020 оны 12-р сарын байдлаар төрийн бус байгууллагууд Японы 450 мянган иргэний гарын үсгийг цуглуулжээ.

Exit mobile version