CRI Монгол радио

Бразил улс Синовак компанийн үйлдвэрлэсэн вакцины эмнэлзүйн III шатны туршилтын эцсийн тайланг нийтэлжээ

Нийтэлсэн

Бразилийн Сан-Паулу мужийн Бутантан судалгааны хүрээлэн Хятадын Синовак компанийн үйлдвэрлэсэн КОВИД-19-ийн эсрэг Келлифорд вакцины эмнэлзүйн III үе шатны туршилтын эцсийн дүнг 11-ний өдөр нийтэлжээ. Уг Вакцин нь эмчилгээ шаарддаггүй хөнгөн хэлбэрийн тохиолдлуудыг багтаасан бүх тохиолдлуудын бие үүсэх дархлаа нь  энэ оны 1-р сарын эхээр зарласан 50.38% -иас 50.7% болгон шинэчилсэн бөгөөд илт  шинж тэмдэг илэрч, эмчилгээ хийлгэх шаардлагатай тохиолдлуудад үзүүлэх хамгаалалтын үр дүнг 1-р сард 78% байсныг 83,7% болгон шинэчилжээ.

Келлифорд вакциныг Бээжингийн Синовак био технологийн ХХК судлан бүтээсэн бөгөөд эмнэлзүйн III  шатны туршилтыг Бразил улсад 2020 оны 7-р сарын 21-ээс 12-р сарын 16-ны хооронд явуулсан юм.

Судалгааны тайлангаас харахад, вакцины хоёр тун хоорондын зай нэлээд урт нөхцөлд Келлифорд вакцин нь эмчилгээ шаардахгүй хөнгөн хэлбэрийн тохиолдлуудыг багтаасан бүх халдварын тохиолдлуудад үзүүлэх хамгаалалтын үр дүнг 62.3% хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм байна. Хоёр тун вакцин хийлгэх хоорондын зайг 28 хоног байлгах нь оновчтой гэж судлаачид үзжээ.

Түүнчлэн Келлифорд вакцин нь мутац үүссэн P.1 ба P.2-ийн эсрэг мөн ижилхэн үр дүнтэй болохыг судалгаагаар нотолжээ.

Exit mobile version