CRI Монгол радио

2021 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалт олны анхаарлыг татаж байна

Нийтэлсэн

Энэ жил Бө-Аогийн Азийн чуулга уулзалтыг зохион байгуулсны 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 19 жилийн турш энэхүү арга хэмжээний цар хүрээ, нөлөө тусгал тасралтгүй нэмэгдэж, холбогдох талууд нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, улмаар Азийн бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг ахиулан, хамтын хөгжилд түлхэц өгөх, мөн Ази тив, тэрчлэн даяаршсан асуудлуудыг авч хэлэлцэх чухал индэр тавцан болсон юм.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалт бол Хятад улсад төвтэй төрийн бус, ашгийн бус, тогтмол хугацаатай олон улсын байгууллага байж, анх 29 гишүүн орон санаачлан 2001 оны 2-р сард Хайнань мужийн Бө-Аод албан ёсоор зохион байгуулж байсан түүхтэй юм.

Азидаа хамгийн их нэр нөлөөтэй эдийн засгийн форум болохын хувьд энэхүү чуулга уулзалт нь зохион байгуулагдсан цагаасаа Азийн эдийн засгийн интегралчлалыг ахиулахыг дархан үүргээ болгож ирсэн бол жил болгон олон улсын халуун цэгийн сэдвийг авч хэлэлцсэнээр даян дэлхийн хүрээллийг олж ирсэн юм.

Хятадын Олон улсын асуудал судлалын хүрээлэнгийн судлаач Ян Шиюйгийн үзэж буйгаар, Бө-Аогийн Азийн чуулга уулзалт нь нэгэнт Ази тивийн нийтлэг ойлголтыг нэмэгдүүлж байснаасаа Азийн дуу хоолойг дамжуулах чухал индэр болжээ. Түүнчлэн Хятад улс нь Азийн хамгийн том, Дэлхийн 2-р том эдийн засийн цогцын хувиар Бө-Аогийн Азийн чуулга уулзалтаар Азийн хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, дуу хоолойгоо дамжуулж, Ази тив, тэрчлэн дэлхийн чанартай асуудлуудыг зохицуулах маш чухал бүтээлч үүрэг гүйцэтгэж, Азийн улс орнууд хоорондын хамтын ажиллагаа, бүс нутгийн интегралчилсан хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн хэмээн олон орны судлаачид үзсэн байна.

Exit mobile version