CRI Монгол радио

Япон хаягдал усны асуудлаа хянуур зохицуулахыг шаардав

Нийтэлсэн

Япон Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохир усыг далайд цутгах шийдвэр гаргасанд холбогдуулан, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 12-нд хэлэхдээ, дэлхийн олон нийтийн ашиг сонирхол, Хятадын ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд Хятад улс дипломат арга замаар Японы талтай хатуу чангаар харьцаж, хариуцлагат байр сууриас Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усны асуудлаа хянуур шийдвэрлэхийг шаардсан  гэжээ.

Эх сурвалжийн дагуу, Японы засгийн газар 4-р сарын 13-нд хуралдуулж, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далайд цутгах албан ёсны шийдвэр гаргах юм.

Үүнтэй холбогдуулан Жао Лижянь, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усыг эвтэй зохицуулах нь олон улсын нийтлэг ашиг сонирхол, хөрш орнуудын амин чухал ашиг сонирхолтой шууд холбоотой гэдгийг онцлоод, холбогдох талуудын оролцоотойгоор тэнгисийн орчин, хүнсний аюулгүй байдал, хүн төрөлхтний эрүү мэндэд цаашид хохирол учруулахаас үр ашигтай зайлсхийх ёстой гэжээ. \Ренчинсоо\

Exit mobile version