CRI Монгол радио
Хайнань арлын хөгжлийн чиг хандлага, харалт зорилт тодорхой байна
Хайнань муж нь одоогоор Хятадын цор ганц мужийн зэрэглэлийн эдийн засгийн онцгой бүс байж, өөрчлөлт нээлтийн хамгийн том “туршилтын бааз” хэмээгдсэн байдаг. 2018 оны 4-р сарын 13-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хайнань муж жич Хайнанийн эдийн засгийн онцгой бүс байгуулагдсан 30 жилийн ойн хурлын үеэр Хайнань мужийг бүхэлд нь чөлөөт худалдааны туршилтын бүс болгон хөгжүүлэх намын төв хорооны шийдвэрийг зарлан Хайнанийн өөрчлөлт нээлтийн шинэ хуудсыг нээсэн билээ.
Ши Жиньпин дарга Хайнань арлын хөгжилд анхаарал тавьсаар ирсэн.
“Уулзахгүй удвал уулзъя гэж бодно, уулзасны дараа ахиад л уулзъя гэнэм”…2018 оны Бө-Ао Азийн чуулгын уулзалтын нээлтийн арга хэмжээний үеэр Ши Жиньпин дарга Хайнань арлын ардын дуугаар иш татан өөрийнхөө санааг ийнхүү илтгэж байв.
1979 онд Ши Жиньпин Чинхуа их сургуулийн оюутан байхдаа тухайн үед Гуандүн мужид харьяалагддаг байсан Хайнань аралд анх иржээ. Тэр үед Хайнань арал “Замын улаан ногоон гэрэл” ч байхгүй алс зайдуу арал байлаа. Харин түүнээс хойш хэдэн авран жилийн хугацаанд энэ арал хөгжөөд Хятадын өөрчлөлт нээлтийн цонх болтлоо өөрчлөгджээ.
Түүгээр ч зогсохгүй Хайнань арлын хөгжил Хятадын хөгжлийг ч үлгэрлэн харуулж байгаа юм. Хайнань арлын хөгжилд Ши Жиньпин дарга байнга анхаарал тавьж, олон удаа очиж хөгжлийн үйл явцтай нь танилцаж, судалж байв.
Хайнань арлын үзэсгэлэнт байгалийн тухай Ши Жиньпин дарга хэлэхдээ: Цэнхэр тэнгэр, цэгээн тунгалаг ус нь Хайнань арлыг олон улсын аялал жуулчлалын бүс болгох хамгийн их давуу нөхцөл, хамгийн чухал үнэт зүйл юм, тиймээс байгаль орчныг илүү их хүч тавин хамгаалж хайрлах ёстой гэжээ.
Ард иргэдийн амьжиргааны асуудлаар Ши Жиньпин дарга 2013 онд Сань-яд ажиллах үеэр: Зөвхөн арал нь хөгжөөд баян чинээлэг болоод байж болохгүй, хамгийн гол нь эндэх иргэдийн амьжиргааг сайжруулж, баян чинээлэг болгох явдал юм гэжээ. 2019 оны 12-р сард Хайнань муж ядуурлыг бууруулах ажил үүргээ амжилттай биелүүлж бүх иргэдээрээ чинээлэг амьдралтай боллоо.
Чөлөөт худалдааны боомт нь өнөөгийн дэлхийн хамгийн нээлттэй бүс юм. Хайнанийн чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг Ши Жиньпин дарга өөрөө төлөвлөн удирдаж байна. 2020 оны 6-р сард Ши Жиньпин дарга: Чөлөөтэй сэтгэн, зоригтойгоор шинийг бүтээж, тогтвортойгоор хөгжүүлэн урт хугацааны амжилтад хүрэх ёстой. 2025 он гэхэд худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй, тав тухтай байдалд чиглэсэн чөлөөт худалдааны боомтын бодлого, системийг бий болгон, 2035 он гэхэд Хятадын нээлттэй эдийн засгийн шинэ үлгэр шинээ болж, энэ зууны дунд үе гэхэд олон улсын нөлөө бүхий өндөр түвшний чөлөөт худалдааны боомтыг бүрэн байгуулж дуусгахаар хичээн ажиллах хэрэгтэй хэмээн зааварлажээ.
Хайнань арлын хөгжлийн чиг хандлага, харалт зорилт тодорхой байна. Ши Жиньпин дарга болон Хайнань арлын үлгэр ийн үргэлжилсээр байна.