CRI Монгол радио

Эмэгтэйчүүдийн холбооны дарга Миренса Каре

Нийтэлсэн

Шиньжяны Кашгар хотын Сэ Мань Шян тосгоны эмэгтэйчүүдийн холбооны дарга, энэ жил 28-тай Миренса Каре тосгоны айл өрх бүрээр орж, амьдралын нөхцөл байдалтай нь танилцах явдал өдөр тутмын ажлынх нь чухал хэсэг болсон байдаг. Эмэгтэйчүүдийн холбооны дарга болохоос өмнө жирийн нэг уйгар охин байсан тэрээр ээж аав, хоёр ахынхаа “алган дээр бөмбөрч”, эрх зоригоороо өссөн нэгэн юм.

Ахлах ангиа төгсөөд Миренса Каре ээж аавынхаа ажиллуулдаг жижиг хүнсний дэлгүүрт тусалдаг байсан бол зав чөлөөгөөрөө хятад хэл, компьютерын дамжаа сургалтад хамрагддаг аж. Сүүлээр нь тосгоны зөвлөлд элсүүлж, туслах ажилтнаар гурван жил ажиллахдаа хүмүүсээс өндөр үнэлгээ авч, улмаар эмэгтэйчүүдийн холбооны даргаар сонгогдсон байна.

Үр хүүхэд төрж, хүмүүжүүлэх бол тосгоны иргэдийн амин чухал ашиг сонирхолтой холбоотой том учир тул эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болсон Миренса Каре айл өрхүүдээр байнга орж, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьжиргааны нөхцөл байдлыг анхаардаг юм. Тэрээр, төр засгаас эмчилгээ, эрүүл мэндийн даатгал зэрэг салбарт эмэгтэйчүүдийн эрх ашгийг маш сайн хамгаалан ажиллаж байна” гэв.

Миренса Каре: “Эмэгтэйчүүдийн гэрлэлтийн өмнөх шалгалт, жирэмсний шалгалт зэрэг нь бүгд төлбөргүй. Хүүхдээ төрөхөд ч бараг мөнгө төгрөг зардаггүй, бүгдийг нь эмчилгээний даатгалаас даадаг. Тэгээд хүүхдээ вакцинжуулалтад хамруулах нь мөн төлбөргүй бөгөөд сая төрсөн ээжүүдэд шим тэжээлийн нөхвөр олгодог.”

Миренса Каре, жил болгон нэг удаа төлбөргүй биеийн шинжилгээнд хамруулахаас гадна, энэ нутгийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын урьдчилсан шалгалтад төлбөргүй хамруулж, хэрэв хорт хавдраар өвчилбөл эмчилгээний даатгалаас гадна, хүнд өвчний даатгалд хамруулж, амьдрал нь ядуу өрхийн эмэгтэйчүүдийн эмчилгээний зардлын 95 хувийг даатгалаас даадаг болохоор тосгоны иргэдийн амьжиргааны дараасыг ихээр хөнгөлдөг юм гэжээ.

Үр хүүхдээ сургуульд суулган, боловсрол хүртээх бол мөн ч анхан шатны иргэдийн анхаарал төвлөрүүлдэг чухал асуудал. Миренса Каре, хүмүүс хүүхдийнхээ боловсролд илүү анхаарал хандуулах бол сайн учир, энэ нь хүмүүсийн амьжиргаа дээшилж буйтай шууд холбоотой. Тосгоны олон айл өрхүүд бүгд 2-3 хүүхэдтэй. Ер нь хүүхдийн боловсрол хир эзэмших нь тухайн айл өрхийн ирээдүйтэй шууд холбоотой асуудал шүү дээ. Өнгөрөгч зууны 60, 70-аад онд манай тосгоны хүмүүс дунд сургууль, бүр цаашлаад бага сургуулиа дүүргэмэгц л гадагш гарч хөдөлмөр эрхэлдэг байсан бол 80-аад онд ахлах ангид сурах хүний тоо аажмаар нэмэгдсэн юм. Харин одоо хүмүүс нэг нэгтэйгээ мөрийцөн байж хүүхдээ сургуульд хүргэж байна гэжээ.

Миренса Каре: “Би тосгоныхоо боловсролын ажлыг хариуцаж байхад буюу 2019 онд манай тосгоноос 61 оюутан гарсан бол 2020 онд 93 хүүхэд их дээд сургууль шалгаж орсон. Тэдний дунд эмэгтэй хүүхэд олонхыг эзэлдэг. Үүнээс тосгоны иргэд үр хүүхдийнхээ боловсролд ирэх тусмаа илүү анхаарах болсныг анзаарч болно.”

Тухайн нутгийн бодлогын дагуу, дор орлоготой айлын хүүхэд хэрэв Шиньжяны их дээд сургууль шалгаж орвол жилдээ 3000 юанийн нөхвөр олно, хэрэв Шиньжянаас бусад муж хотын их дээд сургууль шалгаж орвол жилд 6000 юанийн нөхвөр олдог байна.

Тосгоны иргэн Айшан Мамат гурван хүүхэдтэй. Отгон хүү нь өдгөө ахлах ангид сурч байгаа бол хоёр охин нь тус тус Тяньжиний Боловсролын Их Сургууль, Наньжингийн Хятад Анагаахын Их Сургуульд шалган оржээ. Үр хүүхдийнхээ өөдтэй явахыг хараад баярлах боловч гэрийн амьдралын нөхцөл байдал нь түүнийг их шаналгасан байна. Яг энэ үед Миренса Каре тэдний хоёр охинд нь туслан хүн бүрийн 6000 юанийн боловсролын нөхвөрийн өргөдөл гаргаж, хүүхдийнхээ сурлагын зардлын төлөө зовж байсан Айшан Маматад их тус болсон гэдэг. Түүний гэргий Миренсагули Аксиму Миренса Каретай уулзах болгон л хоёр охины хичээ номын тухай ярьж, засгийн газрын дэмжлэг, иргэдээ гэсэн бодлогыг магтдаг аж.

Миренсагули Аксиму: “Нам төрдөө талархахгүй байхын аргагүй. Үнэхээр юу хэлэхээ мэдэхгүй байна. Ямартай ч хүүхдүүд минь том болж хүний цээлд хүрсний дараа ард түмэн, улс орондоо хэрэгтэй зөв хүн болж явахыг л залбирч байна.”

Exit mobile version