CRI Монгол радио
Барааны импорт, экспортын худалдаа 29.2 хувиар нэмэгджээ
Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн 2021 оны нэгдүгээр улирлын гадаад худалдааны импорт, экспортын тоо баримтын дагуу, нэгдүгээр улиралд Хятад улсын барааны импорт, экспортын худалдааны нийт хэмжээ 8 их наяд 470 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.2 хувиар өссөн байна. Үүнд экспорт 4 их наяд 610 тэрбум юань, импорт 3 их наяд 860 тэрбум юань байж, мөн үеийнхээсээ тусбүр 38.7 хувь, 19.3 хувиар нэмэгджээ. Түүнчлэн худалдааны ашиг 759 тэрбум 290 сая юаньд хүрч 690.6 хувиар нэмэгдсэн аж.