CRI Монгол радио

Харшилтай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болно

Нийтэлсэн

Харшилтай хүмүүс, жирэмслэх бэлтгэл хийж байгаа хүмүүс коронавирусийн вакцин хийлгэж болох эсэх тухай хүмүүс их анхаарч байна. Тэгвэл саяхан холбогдох мэргэжилтнүүд хэлэхдээ, ургамлын тоос, хүнсний харшлалтай буюу пенициллинд харшилтай зэрэг эмийн харшилтай хүмүүс, жирэмслэх бэлтгэл хийж байгаа хүмүүс бүгд  коронавирусийн эсрэг вакцин шууд тариулж болно гэжээ.
БНХАУ-ын Өвчний хижгийн хяналтын үндэсний төвийн Дархлаажуулалт төлөвлөлтийн төвийн орлогч захирал Ань Жийже хэлэхдээ, коронавирусийн эсрэг вакцины найрлагад антибиотик байдаггүй болохоор түүнд харшилтай хүмүүс вакцинжуулалтад хамрагдахыг хязгаарлахгүй. Энгийн харш буюу хамрын үрэвсэл, ургамлын тоосны харшил зэрэг нь вакцины бүрэлдэхүүнтэй шууд холбоогүй тул мөн вакцинжуулалтад хамрагдаж болно гэжээ.

Тэрээр, вакцин тариулсны дараа харшил үүсэх магадлал бага байдаг. Арьсны харшил тууралт хамгийн их үүсдэг, гэвч удалгүй эдгэрдэг юм. Хамгийн хүнд харшил нь анафилаксийн шоконд орох болно. Гэвч нэг сая хүн тутамд нэг ч хүрэхгүй тохиолдол илэрдэг. Гэсэн хэдий ч вакцин тариулсны дараа 30 минут ажиглалтад байхыг сануулж байна гэв.

Жирэмслэх бэлтгэл хийж байгаа хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцин тарьж болох эсэх тухай БНХАУ-ын Өвчний хижгийн хяналтын үндэсний төвийн Дархлаажуулалт төлөвлөлтийн төвийн ахлах эмч Ван Чинхуа хэлэхдээ, коронавирусийн эсрэг вакцины аюулгүй байдлын тухай одоогоор хуримтлуулаад байгаа баримтаас харахад, жирэмслэх бэлтгэл хийж байгаа хүмүүс вакцинд хамрагдаж болно. Ер нь болгоомжтой хандаж, жирэмсэн эмэгтэйд шинэ гарч байгаа вакцин буюу идэвхгүйжүүлсэн вакцин хийхийг зөвлөхгүй байна. Дараагаар нотолгоо, тоо баримт боловсронгуй болсны дараа процессодоо зохицуулалт хийж болох юм. Вакцин тарьсны дараа жирэмсэн болсноо олж мэдвэл шууд үр хөндөхгүй байж, тогтмол хугацаанд шалгалт шинжилгээ өгч байхыг зөвлөж байна гэв.

Exit mobile version