CRI Монгол радио

Цэргээ татах Америкийн шийдвэрийг хүндэтгэж буйгаа мэдэгдэв

Нийтэлсэн

Афганистаны Ерөнхийлөгч Гани 14-нд хэлэхдээ, Америк Афганистан дахь цэргээ энэ оны 9-р сарын 11-нээс өмнө бүхнийг татах шийдвэрийг Афганистаны засгийн газар хүндэтгэж байна гэжээ.

Америк 5-р сарын 1-нээс эхлэн Афганистанд байгаа цэргээ эмх цэгцтэй татах бөгөөд Америкийн арми болон НАТО-гийн цэргүүдийг 9-р сарын 11-нээс өмнө бүхнийг татан гаргана гэж Америкийн Ерөнхийлөгч Байден мөн өдөр Цагаан ордонд мэдэгджээ.

Гани, “би өнөөдөр Байдентай утсаар ярьж, Афганистанаас цэргээ гаргах Америкийн шийдвэрийн тухай ярилцлаа. Америкийн талын шийдвэрийг Афганистаны засгийн газар хүндэтгэж байгаа бөгөөд Афганистаны энхийн үйл явцын төлөө Америк, НАТО-той үргэлжлэн хамтран ажиллах болно. Афганистаны үндэсний аюулгүйн хүчин эх орон, ард түмнээ хамгаалах бүрэн чадвартай” гэжээ.

Афганистаны Үндэсний Ассамблейн Ардын танхимын дарга Рахмани 14-нд Америк цэргээ татах явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Тэрээр, “Афганистанаас олон улсын хүчнийг татан гаргах нөхцөл одоо болтол боловсронгуй болоогүй бөгөөд Афганистаны байдал цаашид гаарч, дотоодын дайн дэгдэж болзошгүй” гэжээ.

Афганистаны Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мужахид мөн өдөр хэлэхдээ, хэрэв Америк Катарын нийслэл Доха хотод 2020 оны 2-р сарын сүүлчээр байгуулсан энхийн хэлэлцээрийг зөрчиж, 5-р сарын 1-нээс өмнө Афганистан дахь цэргүүдээ татаж гаргахгүйн улмаар Афганистаны байдал улам гаарахад хүрвэл, хэлэлцээрийг зөрчсөн тал бүх хариуцлагыг хүлээх ёстой гэжээ.\Ренчинсоо\

Exit mobile version