CRI Монгол радио

Шударга ёсны төлөө хүчээ нэгтгэж байна

Нийтэлсэн

Саяхан Израилийн vlog хөтлөгч Раз Галор Шиньжяны Аксугийн Ша-Я сяньд очиж, тухайн нутгийн иргэдийн механикжсан хөвөн тариалах туршлагатай танилцжээ. Тэрээр Хятадын төв радио, телевизэд өгсөн ярилцлагадаа, Шиньжяны “Бүх зүйл хэвийн”, “Хүмүүс аз жаргалынхаа төлөө зүтгэж байгаа” нь хамгийн сайхан дурсамж байлаа гэжээ.

Шударга ёсны төлөө хүчээ нэгтгэж байна_fororder_11

Австралийн Citizens буюу Иргэний намын вэбсайт дээр саяхан “Шиньжян: Евразийн төв дэх Хятадын баруун хил хязгаар нутаг” хэмээх 40 хуудас бүхий тайлан нийтэлж, АНУ, Их Британи гэх мэтийн барууны орнууд геополитикийн зорилгоор салган тусгаарлах, терроризмын үйл ажиллагааг дэмжин, Хятадын тогтвортой байдлыг эвдэж, хөгжил цэцэглэлтийг хориглох оролдлого хийж буйг нарийвчлан илчилсэн юм.

Сүүлийн жилүүдэд терроризмын эсрэг Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ үр дүнтэй байгаа нь АНУ, Их Британи гэх мэтийн орнуудын сэтгэлийг түгшээж байна. Тэд зарим байгууллагуудыг удирдаж, Шиньжянтай холбоотой цуурхал тараан, баримт гээгчээ зохион бүтээж, барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин цацаж, олон улсын хамтын нийгэмлэгт үнэн худлыг хутгалдуулж, хүмүүсийг төөрөлдүүлэхээр оролдож байна.

Сүүлийн өдрүүдэд “Австралийн Стратегийн Бодлогын Хүрээлэн” -гээс байгуулсан “Шиньжяны мэдээллийн төсөл”-ийн үнэн дүр дахин ил болсон юм. Төсөлд Шиньжяны олон нутгаар “Түр саатуулах газрыг олноор нэмж байгуулсан” гэж мэдэгдсэн боловч нийтэлсэн газруудын газар зүйн мэдээллийн анализаас үзвэл, 90% нь төрийн байгууллага, эмнэлэг, орон сууцны байр, дэлгүүрүүд байжээ.

Хэрэг дээрээ барууныхан Хятадын эсрэг хүчнүүдтэй хамтран хуйвалддаг нь бараг нууц биш болжээ. Хэд хоногийн өмнө АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчооны орчуулагч асан Сибел Эдмонзийн 2015 оны үеийн Шиньжянтай холбоотой ярилцлагын бичлэг ил болсон юм. Бичлэгт тэрээр: АНУ-ын төлөвлөгөө бол Афганистан, Украин, Иракт ашигласан аргыг Хятадын Шиньжянд хэрэглэж, хийсвэр яриа зохиож, үүнийг далимдуулах явдал юм гэж илэн далангүй ярьсан байдаг.

Шиньжяны асуудлаар үнэнийг төлөөлж буй олон улсын шударга ёсны хүчнүүд хүчээ нэгтгэсээр байгаа тул АНУ болон барууны зарим хуйвалдагчийн тараасан цуурхлыг ялж, “Шиньжяныг ашиглан Хятадыг хязгаарлах” гэсэн оролдлого нь талаар болох нь зайлшгүй юм.

Exit mobile version