CRI Монгол радио

15 хувийн америкчууд санхүүгийн хүнд байдалд оржээ

Нийтэлсэн

Америкийн “Цагаачдын сонин”-ы сайтын мэдээлснээр, ихэнх америкчууд санхүүгийн хувьд цар тахлын сөрөг нөлөөг давж чадсан ч эдийн засгийн байдал нь цар тахал дэгдэхийн өмнөхөөс улам дордсон гэдгээ холбогдох санал асуулгад оролцсон 38 сая хүн хэлжээ.

Ассошиэйтэд Пресс агентлагийн Олон нийтийн харилцаа судлалын төвөөс саяхан явуулсан санал асуулгад одоогийн санхүүгийн байдал нь жилийн өмнөхтэй ижил түвшинд байна гэж америкчуудын 55% нь үзсэн бол санхүүгийн байдал сайжирсан гэж 30% нь хариулжээ. Харин 15% нь санхүүгийн байдал дордсон гэсэн саналаа өгчээ.

Тэгвэл санхүүгийн байдал нь жилийн өмнөхөөсөө хүндэрсэн нөхцөл байдал бага орлоготой бүлэгт илүү их ажиглагдаж байна. Хувь хүний орлого, санхүү нь өнгөрсөн нэг жилийн туршид маш хүнд байдалд орсон гэдгээ Америкийн Холбооны засгийн газрын хэрэгжүүлж буй ядуурлын стандартаас доогуур амьжиргаатай хүмүүсийн 29% нь мэдэгджээ.

Exit mobile version