CRI Монгол радио
Мөргөлдөөний явц дахь бэлгийн хүчирхийллийг арилгах цогц бодлого, арга хэмжээ авахыг уриалав
БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь 14-нд болсон Аюулгүйн зөвлөлийн зэвсэгт мөргөлдөөний явцад гарсан бэлгийн хүчирхийллийн талаарх онлайн шүүмж дээр Хятад улсын байр суурийг тодорхойлж, цогц бодлого, арга хэмжээ авч, мөргөлдөөний явц дахь бэлгийн хүчирхийллийг арилгаж, эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүйн үйлсийг тасралтгүй шинэ ахиц дэвшилд хүргэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.
Жан Жүнь онцлохдоо, бэлгийн хүчирхийллийг дайн дажин, зэвсэгт мөргөлдөөнд ашиглахыг Хятад улс эрс эсэргүүцэх бөгөөд эмэгтэйчүүд охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг хатуу чангаар буруушааж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэн, асуудлын үндсийг олж зохицуулах бөгөөд эмэгтэйчүүдэд эрх олгох, тэдний хөгжлийг дэмжих, мөргөлдөөний явц дахь бэлгийн хүчирхийллийн асуудлыг зохицуулж, жендэрээр ялгаварлан гадуурхах, ялгаа зөрөөтэй хандах хандлагыг арилгаж, эмэгтэйчүүдтэй холбоотой ажил төрлийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн ажил болгон хөгжүүлэхийг дэмжих ёстой. Түүнчлэн энхийн үйлсэд эмэгтэйчүүд улам өргөнөөр, улам гүнзгий оролцохыг дэмжиж, бодлого шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо, үг хэлэх эрхийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.