CRI Монгол радио

Колоничлолын үзэл оршсоор л байна

Нийтэлсэн

Кови-19-ийн вакцины 60 хувь нь дэлхийн хүн амын 16 хувийг эзлэх баян чинээлэг орнуудад оногдож байгаа бол Африкийн орнуудад нийт вакцины ердөө 2 хувь л оногдож байна.
Вакцин хуваарилалтын асар их зөрөө нь АНУ болон барууны орнууд олон зууны туршид колонийн дээрэм тонуул хийснээс болсон улс орон хоорондын тэгш бус байдлын бодит тусгал юм.

Дэлхийн 2-р дайнаас хойш Ази, Африк, Латин Америкийн орнуудад тусгаар тогтнол, чөлөөлөх хөдөлгөөн үүсэж колоничлоллыг устгасан гэж хүмүүс бодох магадгүй. Гэхдээ энэ талаар хүмүүс өөр өөр үзэл бодолтой байдаг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш өнгөрсөн онд Манделаг дурсах арга хэмжээнд оролцохдоо: “Бид өөрсдийгөө хуурахгүй байцгаая. Өнөөдрийг хүртэл колоничлол мөн хор уршиг дагуулсаар байна.” гэжээ.

Өндөр хөгжилтэй орнууд сүүлийн хэдэн зуунд колоничлолын дээрэм тонуулаараа баяжсан байдаг. Жишээлбэл, АНУ газар нутаг, баялгийг дээрэмдэхийн тулд Индианчуудыг хөөж туун хяхаж хядсан , ингэснээр Индианчууд 15-р зууны төгсгөлд 5 сая орчим байсан атлаа 20-р зууны эхэн гэхэд 250 мянга орчим л болж үлджээ. Геноцидийн гэмт хэрэг үйлдсэн барууны том гүрэн одоо вакцины судалгааг ганцаараа эзэмших, вакцин нөөцлөх, хөгжиж буй орнуудад туслахыг хүсэхгүй байгаа нь ч сонин биш байх аа?

Хэдэн зууны турш Америк болон барууны орнуудын колоничлолоос болсон “Хөгжлийн ялгаа” нь одоо ч гэсэн зарим улс орнуудыг ядууралд гүн автуулсан хэвээр юм. Колоничлолын улмаас хөгжиж буй орнууд өөрсдийн үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замаа судлах боломжгүй байна. “Барууны хэв маягийн ардчилал” -ыг албаар дуурайсан орнууд бүр ч замаа олохгүй, урт хугацааны турш улс төрийн үймээн самуунд автсаар байна.
Өнөөгийн байдлаар АНУ-ын цусанд ууссан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагаан
арьстан эрхэм дээд хэмээх үзэл нь ч колоничлолоос гаралтай зүйл юм. Энэ бодлоосоо гарч чадаагүй барууны зарим орнууд колоничилж байсан улс орон бүс нутагт нөлөөлөл үзүүлж, зөрчил маргааныг өдөөн дэгдээж, өөрсдийн ашиг сонирхол болон “давуу тал” гээгчээ хамгаалах зорилготой юм.
Цаг хугацааны үүднээс авч үзвэл цуст дээрэм тонуулын шинж тэмдэг бүхий Америк ба Барууны колоничлол түүх болон үлджээ. Гэхдээ бодит байдлаас харахад, ноёрхлын эрхэнд түшиглэх колоничлолын үзэл мөн бидний дунд оршсоор байна.

Exit mobile version