CRI Монгол радио
Дэлхийн хэмжээнд халдвар авсан тохиолдол 136 сая 996 мянга 364 болов
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 4-р сарын 14-нд гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, дэлхийн хэмжээнд КОВИД-19-ийн халдвар авсан нь оношлогдсон тохиолдлын тоо 136 сая 996 мянга 364 болжээ.
ДЭМБ-ын вэб сайтын мэдээний дагуу, Европын төв нутгийн цагаар 4-р сарын 14-ний 14 цаг 50 минут, Бээжингийн цагаар 20 цаг 50 минутын байдлаар дэлхийн хэмжээд халдварын тохиолдлын тоо өмнөх өдрөөс 679 мянга 3-аар нэмэгдэж, 136 сая 996 мянга 364 болсон бол нас барсан хүний тоо 10367-оор нэмэгдэж, 2 сая 951 мянга 832 болжээ.