CRI Монгол радио

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Афганистанд айлчлав

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 15-нд АНУ-ын төрийн департамент мэдэгдэл нийтэлж, төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн өдөр Афганистанд хүрч, Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзсан байна. АНУ цэргээ татах боловч Афганистанд өгсөн амлалтаа хэрэгжүүлэх болно гэдгийг дахин нотолжээ.

Блинкен Ганитай уулзах үед Энтони Блинкен хэлэхдээ, энэ удаагийн айлчлалын зорилго бол Афганистан засгийн газар болон ард түмэнд Америк амлалтаа хэрэгжүүлэхийг нотолж, Афганистанд дипломат, хүмүүнлэгийн тусламж олгохын төлөө юм гэжээ.

Одоо Афганистаны засгийн газар болон Талибан энхийн хэлэлцээр хөшүүн байдалд ороод байна. Хоёр талаараа ноднингийн 9-р сараас энхийн хэлэлцээ хийж, санал зөрөлдөөн ихтэй байж, хэлэлцээний ахиц тийм сайн биш байгаа юм.

Exit mobile version