CRI Монгол радио

Цөмийн хаягдал усыг далайд цутгахаар шийдсэнд харамсаж байгаагаа илэрхийлжээ

Нийтэлсэн

НҮБ-ын мэргэжилтнүүд 15-нд хамтарсан мэдэгдэл нийтэлж, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далайд цутгахаар Японы засгийн газар шийдсэнд харамсаж буйгаа илэрхийлээд, энэ нь Номхон далайн бүсийн сая буман хүмүүсийн амьдралыг нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.

НҮБ-ын хорт бодис, хүний эрхийн асуудал хариуцсан тусгай мэргэжилтэн Маркос Ореллана, НҮБ-ын хүнсний асуудал хариуцсан тусгай мэргэжилтэн Майкл Фахри, НҮБ-ын хүний эрх, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан тусгай мэргэжилтэн Дэвид Бойд нар хамтарсан мэдэгдэлдээ, Японы засгийн газрын энэ шийдвэр хүмүүсийг сэтгэл түгшээж байна, бохирдсон хэдэн сая тонн хаягдал усыг далайд цутгах нь олон хүний амь нас, хүрээлэн бий орчинд ноцтой сөрөг нөлөө учруулах болно, үүнээс болж хүний эрхийн хамгаалалтад ч ноцтой заналхийлэл учруулах болно гэжээ.

Мэдэгдэлд, Японы засгийн газар цөмийн бохир усыг цэвэрлэсэн тул цацраг идэвхт бодисыг нэгэнт арилгасан гэж байгаа хэдий ч цөмийн хаягдмал усны цацраг идэвхт бодисын эрсдэлийг бүрэн устгаж чадаагүйг практик гэрчилсэн. Үүний зэрэгцээ, Японы засгийн газар цөмийн бохир усан дахь цацраг идэвхт бодисын аюул эрсдэлийг доогуур үнэлж байгаа нь хүн төрөлхтөн, хүрээлэн бий орчинд наанадаж 100 гаруй жил заналхийлэл болохыг үнэлж чадахгүй юм гэжээ.

Exit mobile version