CRI Монгол радио

Эквадорын ерөнхийлөгчид баярын мэндчилгээ дэвшүүлэв

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 4-р сарын 16-ны өдөр Ши Жиньпин дарга Лассо руу цахилгаан утас илгээж, Бүгд Найрамдах Эквадор Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.

Ши Жиньпин баярын захиандаа: Хятад, Эквадор бол иж бүрэн стратегийн түнш. Дипломат харилцаа тогтоосоны 41 жилийн турш хоёр орны харилцаа гүнзгий хөгжиж, хоёр талын дээд түвшний харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хүмүүнлэгийн болон соёлын солилцоо цэцэглэн хөгжив. Би Хятад-Эквадорын харилцааг хөгжүүлэхэд маш их анхаарч байгаа бөгөөд хоёр орны засаглалын талаар туршлага мэдээллээ солилцож, Хятад-Эквадорын харилцааны хөгжлийг улам ахиулж, хоёр улс болон хоёр ард түмэнд буян үйлдэхэд бэлэн байна гэжээ.

Алтаннавч орчуулав

Exit mobile version