CRI Монгол радио
Шүүмж: Америк Японы холбоо ямар хохирол дагуулах бэ?
АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден тус оронд айлчилж буй Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга нар Хятад улсын эсрэг ажиллах тухай хоёр орны удирдагчдын хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд АНУ, Япон хамтран холбоо байгуулахын ач холбогдлын талаар ярьж, үүнийгээ “Шинэ эрин үе дэх дэлхийн түншлэл” гэж нэрлэжээ. Мэдэгдэлд “Дүрэмд суурилсан олон улсын чөлөөт, нээлттэй дэг журамд тулгарч буй сорилт”-д хамтарсан эсэргүүцэл үзүүлэхийг онцолж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн байдлыг онцолж, Хятадыг энэ бүс нутагт “эдийн засгийн болон бусад хэлбэрийн шахалт заналхийлэл” явуулж байна гэж буруутгав. АНУ, Японы удирдагчдын энэхүү хамтарсан мэдэгдэлд Тайваний асуудлыг 1969 оноос хойш анх удаа дурдсан болно.
Тэд үргэлж “дүрэмд суурилсан” гэж хэлдэг. Сайн байна, тэгэхдээ НҮБ-аас тогтоосон дүрмийн тогтолцоо нь энэхүү үзэл ойлголтын үндэслэл байх ёстой бөгөөд энэ дүрмийг АНУ болон Япон тодорхойлох ёсгүй. АНУ нь Хятадын эсрэг худалдааны дайны том савааг дур мэдэн эргүүлж, хангамж нийлүүлэлтийн хүрэлцээ муутай технологийн бүтээгдэхүүнээр Хятадын дэвшилтэд технологийн компаниудад цохилт өгч байгаа нь бүгд дүрэмд үндэслэсэн хэрэг үү? АНУ болон барууны орнууд бусад орны дотоод хэрэгт дур мэдэн хөндлөнгөөс оролцдог. Үүнийг НҮБ-ын дүрмээр дэмжиж байна уу?
Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Хятад Японы харилцаа аажмаар сэргэх зөв замд орсон. Харин одоо Япон чиглэлээ гэнэт өөрчилж, АНУ-ын Хятадын эсрэг стратегид нэгдлээ. Энэ нь АНУ-ын дарангуйлал, түүнчлэн тэдний стратегийн хувиа хичээсэн бодлогын тэлэлт юм. Япон нүдэн өмнөх ашгаа л харж байгаа нь харамсалтай. Дээр үед Герман, Италитай бүлэглэгдэж байсан бол одоо АНУ-ын радикал замд нэгдэж явах болсон. Үнэхээр “шидсэн чулуу эзэндээ” гэдэг үгнээс сургамж аваагүй л юм байна.
Эцэст нь бид Японд зөвлөж хэлэхэд: Тайваний асуудлаас хол байгаарай. Бусад зүйлүүдэд дипломат заль мэх хэрэглэж болох боловч Тайванийн асуудалд орвол эцэстээ өөрийгөө хохироох болно. Түүнд хир гүнзгий орооцолдоно түүний дайтай хохирол амсах л болно.