CRI Монгол радио

Хонконгийн асуудлаарх Америкийн мэдэгдэл хүчирхийллийг өөгшүүлж байна

Нийтэлсэн

Хонконгын засаг захиргааны онцгой бүсийн шүүхээс явуулж буй Хятадын эсрэг үймээн дэгдээгчдийг шударгаар шүүх ажиллагааг шүүмжилж байгаагаа АНУ орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдэгдэл нийтлэн тэмдэглэж, Хятадаас эдгээр гэмт хэрэгтнүүдийг суллахыг үндэслэлгүй шаардсан байна.

Хэргийн үнэн цагааныг бусниулсан энэхүү хөгийн мэдэгдэл нь Америк олон улсын хуулийг илт зөрчиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг харуулж байгаа төдийгүй Америк улс үг, үйлдлээрээ “эрх чөлөө”, “ардчилал”, “энх тайван”, “хууль засаглал” гэх зэрэг ойлголтыг уландаа гишгэж, хүчирхийллийг өөгшүүлж байна гэдгээ Америк мэдэх ёстой.

Хонконгийн шүүх Хятадын эсрэг үймээн дэгдээгчдийг шүүх үйлдэл нь Хонконгийн хууль засаглалын шударга байдлыг бүрэн илэрхийлж байгаа бөгөөд Хонконг дахь олон нийтийн шаардлагад хариу өгч буй хэрэг юм. “Хуулийн засаглалтай улс” хэмээн өөрсдийгөө магтдаг Америк улс харин бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг зөрчиж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн шударга ёсны шүүх ажилд дур мэдэн гар дүрж,  улмаар хэрэгтнийг суллахыг шаардаж байна. Энэ нь хуулийн засаглалыг бүдүүлгээр доромжилж буй хэрэг юм. Мөн өдөр Хонконгийн Хууль зүйн яам мэдэгдэл гаргаж, энэхүү шаардлага нь олон улсын хуулийг илт зөрчсөн үйлдэл бөгөөд хууль дээдлэх ёсыг хүндэтгэхгүй байна гэж мэдэгдэв.

“Энх тайван, ардчилал, эрх чөлөө” бол бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл бөгөөд тэдгээрийн утга санааг дан ганц Америк биш харин бүх дэлхий нийтээрээ тодорхойлох ёстой. Үнэндээ Америкийн үнэ цэнээр олон улсын үнэ цэнийг тодорхойлох, Америкийн дүрэм тогтоолоор олон улсын дүрэм тогтоолыг орлуулах гэдгийг дэлхийн ихэнх улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй.

Exit mobile version