CRI Монгол радио
Бө-Аогийн Азийн чуулганы 2021 оны хурлал нээгдлээ
2021 оны 4-р сарын 18-нд Бө-Аогийн Азийн чуулганы 2021 оны хурал болсон байна. Уг хурал нь энэ жилийн хувь дахь анхны олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ бөгөөд 60 гаруй талбай баялаг агуулгатай үйл ажиллагаа явуулах юм. Үүнд, “Хятадын тухай тайлбар”, “бүс ба зам хамтын ажиллагаа” нь талуудын Хятадын тухай ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс шинэ гаргасан хэсэг юм.
Нээлтийн өдөр хийсэн анхны хэвлэлийн бага хуралд хоёр хувь тайлан нийтэлж, Азийн эдийн засаг энэ жилийн хувьд сэргээгдэх өсөлттэй байж, эдийн засгийн өсөлтийн хурд 6.5% -иас дээш байх төлөвтэй гэж дурджээ.
Энэ жилийн хувьд улс орнуудын гол удирдах хүмүүс болон асан улс төрчид 40 нэр, сайдын зэрэглэлийн 74 өндөр албан тушаалтан болон асан албан тушаалтан, олон улсын болон бүс нутгийн байгууллагын 29 хариуцлагатан,БНХАУ-д суугаа 27 дипломат төлөөлөгч, мөн дэлхийн топ 500 аж ахуйн нэгж, нэрт компаниудын өндөр албан тушаалтан , нэрт судлаачид хуралд оролцсон байна.