CRI Монгол радио

Дэлхийн чанартай хамтын ажиллагаагаар үзэл суртлаар гадуурхахыг хязгаарлана

Нийтэлсэн

4-р сарын 18-нд Бө-Ао-гийн Азийн чуулга уулзалтын 2021 оны чуулганы олон төрлийн хөтөлбөр залгаагаар эхэллээ. Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Ли Бөдүн төв телевизэд өгсөн ярилцлагадаа, бид Ази Тив болон дэлхийн олон оронд эдийн засгийн өсөлтийн итгэл найдварыг нэмэгдүүлж, цар тахлыг бараан сүүдрээс хамтаар гарахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Ли Бөдүн хэлэхдээ, Түүхэнд арьсны өнгөрөөр ялгаварлан гадуурхах үзэл оршиж байсан. 21-р зууны өнөөдөр ч зарим хүмүүс үзэл суртлаар ялгаварлан гадуурхаж, бүлэглэж хань хамсаатан татаж байна. Энэ бол байгаль, соёл иргэншил, шинжлэх ухаан, хүн төрөлхтний эсрэг үйлдэл юм гэжээ.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Ли Бөдүн хэлэхдээ, бүс ба замын хамтын ажиллагаа нь эрэн үеийн хамгийн их цар хэмжээтэй олон улсын олон нийтийн бүтээгдэхүүний хувьд, цар тахлыг нөлөөг давж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэ нь зам дагуу бүс нутгийн дэд бүтцийн хэлхээ холбоо хүрэлцэхгүй байсан байдлыг нөхөж, Азийн орнуудын олон улсын хамтын ажиллагааг ахиулж, хамтаар хөгжил дэвшилд хүрэх хамтын шийдвэр зоригийг харуулж байгаа юм. Бүс ба замаар сэдэв болгосон нь энэ хамтын ажиллагаагаар үлгэр жишээ болгож, олон улсын хамтын ажиллагаагаар тулгарч буй сорилтуудыг даван туулахыг хүсэж байна гэжээ.

Exit mobile version