CRI Монгол радио
Ши Жиньпин “Хятадын боломжийг” тайлбарлажээ
Бө-Ао-гийн Азийн чуулга уулзалтын 2021 оны чуулган нээгдлээ. Сүүлийн жилүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин Бө-Ао-гийн чуулганд гурав удаа оролцож, яриа илтгэл, бизнесментэй яриа уулзалт хийх зэрэг хэлбэрээр Ази, тэрчлэн дэлхийн хөгжилд Хятадын санаачилгыг дэвшүүлж, Хятадын оюун ухааныг нэмэрлэсэн бөгөөд дэлхий нийтэд Хятадын хөгжлийг танилцуулж , мөн шинэ цаг эриний Хятад улсын Ази, тэрчлэн дэлхий нийтэд авчрах боломжийн талаар тайлбарласан байна.
2013 онд Ши Жиньпин, Хятад улс ойр хөрштэйгээ найрсаг харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, өөрийн орны хөгжлийг илүү сайн болгож хөрш орнууддаа үр шимийг нь хүртээнэ гэжээ.
2015 оны Бө-Ао-гийн Азийн чуулга уулзалтад Ши Жиньпин “бүс ба зам”-ын утга учрыг нарийн тайлбарласан.
“Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш 7 жил гаруйн хугацаанд, Хятад улс уг шугмын дагуу орнуудад 100 тэрбум ам.долларын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийж, оролцогч орнуудад 200 мянга гаруй ажлын байр хангасан байна. Дэлхийн банкны судалгааны тайлангаас үзэхэд, “бүс ба зам”санаачилга нь холбогдох орнуудын 7сая 600 мянган иргэдийг хэт ядуугаас гаргаж, 32 сая хүнийг дунд зэргийн ядуу амьдралаас нь салгасан байна.
Энэ онд Бө-Ао-гийн Азийн чуулган байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Шинэ хөгжлийн тогтолцоонд шилжин орсон, “14-р таван жил”-ийн төлөвлөгөөг эхлүүлсэн Хятад улс Ази тив, тэрчлэн дэлхийн хөгжилд ямар ямар боломж авирах нь анхаарлын төвд ороод байгаа. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн Хятад улс өөрийн орны хөгжилд анхаарал тавихын зэрэгцээ бусад орон, ард иргэдэд илүү их үр өгөөжөө хүртээх болно гэжээ.