CRI Монгол радио

Америк Япон олон улсын хамтын нийгэмлэгийг төлөөлөхгүй

Нийтэлсэн

Америк Японы удирдагчдын уулзалтын Хятадтай холбоотой асуудлаарх байр суурьд чиглүүлэн, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 19-ний ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятадын талын төв чанга байр суурийг дахинтаа тодорхойлов. Тэрээр цохон тэмдэглэхдээ: Америк Япон олон улсын хамтын нийгэмлэгийг төлөөлж чадахгүй, олон улсын дэг журмыг тогтоох эрхгүй, нэн ч өөрийн стандартаа бусдад хүчээр тулгах эрхгүй юм гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ: дэлхий дээр зөвхөн нэг л систем байдаг, тэр нь даруй НҮБ-аар төв болгосон олон улсын систем юм. Зөвхөн нэг л иж бүрэн дүрэм байдаг, тэр нь даруй НҮБ-ын дүрмээр үндэс суурь болгосон олон улсын харилцааны үндсэн дүрэм юм. 66 жилийн өмнө, Бандунгийн хурал нь энх тайванаар зэрэгцэн орших таван зарчмын үндэс суурин дээр улс хоорондын харилцааг зохицуулах арван зарчмыг дурдсан байна, өнөөг хүртэл тэр нь олон улсын харилцааны бодит ажиллагааг удирдахад маш чухал бодит ач холбогдолтой хэвээр байсаар юм. Хагацалгүй эвтэй байж, түрэмгий бус эрх тэгш байж, сөргөлдөхгүйгээр хамтран ажиллах нь сая цаг үеийн хөгжлийн урсгалтай нийцэж, бодит түүхийн шалгалтыг даван туулж чадна гэдгийг энэ нь бүрэн харуулж байгаа юм гэжээ.

Exit mobile version